БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэгч төв байгууллагууд хоорондын уулзалтууд болсон ба Монгол Улсын Дээд шүүхийг төлөөлөн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга оролцлоо.
БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 5-р сарын 23-27-ны хооронд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд шүүхийн тэргүүн нарын 13-р хурал уулзалтад Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга нар амжилттай оролцлоо.
БНХАУ-ын Дээд шүүхээс тус улсын Дунхуан хотноо 2017 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй Торгоны замын бүс нутгийн улс орнуудын шүүхийн хамтын ажиллагаа сэдэвт форумд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга нар амжилттай оролцож байна.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, Хүний эрхийн газрын Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийг ажиглах түр хорооны тэргүүн, Элчин сайд, ноён Гээрт-Хинрич Арэнс, хуулийн шинжээч Марианна Скопа нарыг 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, БНХАУ-ын Хуульчдын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Жан Сужун тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраа нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Шүүгчдийн коллежийн дарга, Шүүгчдийн коллежийн намын хорооны дарга, Дээд шатны шүүгч Хуанг Ёнг Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв БНСУ-ын Хойд Кёнги Мужийн Барын холбооны Ерөнхийлөгч ноён И Куан Бук тэргүүтэй төлөөлөгч нарыг 2016 оны 07 сарын 04-ын өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга, гэмт хэргийн тухай хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч А.Баярцэцэг болон Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд Ерөнхийлөгч Ж.Батзоригт болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Тамгын газрын дарга Ж.Нарапүрэв нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын элчин сайд, Ардчилсан Институт Хүний эрхийн газрын Сонгуулийн ажиглах хорооны тэргүүн хатагтай Одри Франсис Гловер болон Хуулийн Шинжээч Марла Морри нарыг 2016 оны 06 сарын 21-ийн өдөр хүлээн авч уулзлаа.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун-ыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 01 дүгээр сарын 23-31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант Улсын Гааг хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын Ассамблейн 14 дэх удаагийн чуулганд оролцоод иржээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн дарга ноён Хү Ифен тэргүүтэй төлөөлөгчид Улсын Дээд шүүхийн урилгаар Монгол Улсад 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.
БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Тамгын газрын дарга ноён Ван Шаонан тэргүүтэй төлөөлөгчид Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвийн урилгаар Монгол Улсад 2015 оны 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.
Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д. Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.
Улсын Дээд шүүхийн шүүгч, “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн дэд хэсгийн ахлагч А.Доржготов Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн менежер Карлос Эскудеро, Олон улсын шинжээч Хорхе Вивар-Марискал нарыг 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч бөгөөд шүүгч ноён Сон Сан-Хюны урилгаар 2014 оны 11 дүгээр сарын 12-17 өдрүүдэд Нидерландын Гаага хотноо албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх “Үндэсний шүүгчдийн коллеж”-ийн сургалтанд арван хоёр хоног хамрагдаад ирлээ.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын зарим шүүгчид “Арилжааны арбитрын олон улсын бага хурал”-д төлөөлөгчөөр оролцож буй гадаадын зарим улс орны арбитрын шүүхийн төлөөлөгчдийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 759 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 124 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна.
Дээрх 124 хэргийн нэхэмжлэл бүгд “...ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай бөгөөд 72.5 хувь буюу 90 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.
Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдэж буй шүүгч-багш нар 2013 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНСУ-д худалдааны эрх зүйн чиглэлээр туршлага судлах сургалтад хамрагдав.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн урилгаар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Шүүн таслах хорооны онцгой гишүүн бөгөөд Ардын Дээд шүүхийн шүүгч Ду Ванхуа тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай улсад айлчиллаа.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар БНСУ-ын Үндэсний шүүхийн Захиргааны сайд, шүүгч Ча Хан-Сун тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийн мэргэшил, чадавхийг бэхжүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний шат энэ долоо хоногт дуусаж байна.
Улсын Дээд шүүх Ханнс-Зайделийн сантай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, хэрэг маргааны төрөл, түүний шийдвэрлэлтийн байдлыг судлах зорилгоор 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид тус улсыг зорьсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Кыргыз Улсад 2012 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд хийсэн ажлын айлчлалд шүүхээс Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Б.Ундрах, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар оролцлоо.
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа манай улсад айлчлал хийж буй ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Гадаад хамтын ажиллагааны хүрээлэнгийн дарга Кристиан Иохан Хеггенер тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэ, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун нар байлцав.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад айлчлал хийж буй Финланд Улсын Захиргааны хэргийн Дээд шүүхийн Ерөнхийлөгч, ноён Пекка Халлбергийг хүлээн авч уулзлаа.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн урилгаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, ноён Сан Хюун Сон манай улсад энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсад албан ёсны айлчлал хийж буй ХБНГУ-ын Хессен мужийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци ба Европын асуудал эрхэлсэн сайд Иорг Үвэ Хаан тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.