“Монголын төр эрх зүй” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна

2022 оны 02 сарын 17 942

Монгол Улсын дээд шүүхээс эрхлэн гаргадаг байсан “Монголын төр эрх зүй” сэтгүүлийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргах болсон. Тус сэтгүүлийн 1, 2 дугаар улирлын дугаарт нийтлүүлэх эрдэм шинжилгээний өгүүллийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл narantsatsral@jtrii.gov.mn хаягаар хүлээн авч байна. Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн жишгээр ирсэн өгүүллийг хянах тул доор дурдсан шаардлагын дагуу бэлтгэж ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь үндэсний эрх зүйн онол, практикт тулгамдсан асуудлыг хөндсөн, түүнийг шийдвэрлэх талаар санал, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байна.

1.Эрдэм шинжилгээний өгүүллийн нэр ;

2.Түлхүүр үг /5-10/;

3.Хураангуй;

4.Оршил, танилцуулга;

5.Сэдвийн судлагдсан байдлын талаар  бүтээл, эх сурвалжийн тойм;

6.Үндсэн хэсэг;

7.Дэд хэсэг;

8.Дүгнэлт, санал зөвлөмж;

9.Ном зүй. 

Өгүүлэл нь эшлэл, зураг, хүснэгт, график, тайлбарыг оролцуулан 4000-7000 үгтэй байна. Эрдэм шинжилгээний өгүүллийн нэр, түлхүүр үг, өгүүллийн хураангуйг монгол ба англи хэлээр бичиж мөн өгүүллийг англи, эсхүл орос хэлээр хэвлэж болно.

Өгүүллийг Times new roman фонтоор, үсгийн хэмжээ 12, догол мөрнөөс, Justify тохиргоогоор, хуудас дугаарлахгүй бичиж, өөрийн цээж зургийн хамтаар явуулна уу.

 

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн