Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан сургалт болж байна

2021 оны 12 сарын 01 1411

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран иргэний хэргийн шүүгч-багш нарт зориулсан сургалт зохион байгуулж  байна.

 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим” сэдвийн хүрээнд явагдаж байгаа сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Пассау дахь мужийн шүүхийн Ерөнхий шүүгч Рүдольф Хэлмхаген удирдаж байгаа бөгөөд нийт 19 шүүгч оролцож байгаа юм.              

Энэ сарын 3-ны өдөр өндөрлөх сургалтад оролцсон шүүгч-багш нар Шүүгчийн сургалтын хөтөлбөрийн дагуу иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвт сургалтыг цаашид удирдах аж.