Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй.
2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын ажилтнуудын 82 хувь нь https://meduuleg.iaac.mn цахим системд ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.
Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.3-д зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл бүртгэдэг.