Дээд шүүхийн Тамгын газрын ажилтнуудын 82 хувь нь ХАСХОМ мэдүүлээд байна

2022 оны 02 сарын 01 1093

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй.

2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын ажилтнуудын 82 хувь нь https://meduuleg.iaac.mn цахим системд ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24.1.3-д зааснаар  бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл бүртгэдэг.