Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн нээлттэй ажлын байр зарлалаа

2022 оны 01 сарын 18 971

Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан эрдэм шинжилгээний байгууллагад Таныг дараах ажлын байранд цахимаар өргөдлөө ирүүлэхийг урьж байна.

Шаардлагатай ажлын байр

Нярав

Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай эд материалын хангалт, олголтыг хийх, ажлын байрны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний чанарт хяналт тавьж ажиллах.

Ажлын байранд тавих ерөнхий шалгуур:

- Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;

- Багаар ажиллах чадвартай байх;

- Зан харилцааны өндөр соёлтой байх;

- Нягтлан бодох бүртгэлийн болон компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн ашиглаж чаддаг байх;

- Бичиг баримт боловсруулах чадвартай байх.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;

2. Төрийн албан хаагчийн анкет;

3. Дипломын хуулбар;

4. Хувь хүний намтар.

 

Бүртгэл: Материалыг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@jtrii.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 51-261811, 99239069