Сургалт, семинар

Иргэний эрх зүйн сургалт явагдаж байна 2016 оны 06 сарын 06 7169

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2016 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
М.Батсуурь “Орчин үеийн чөлөөт нийгэм дэх шүүхийн үүрэг” сэдвээр хичээл заав 2016 оны 04 сарын 08 7618

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь MIU дээд сургуулийн багш оюутнуудад "Орчин үеийн чөлөөт нийгэм дэх шүүхийн үүрэг" сэдвээр 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хичээл заалаа. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн танхимын шүүгчид сургалт явуулж байна 2015 оны 11 сарын 25 7394

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Эрүүгийн эрх зүйн сургалт”-ын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд орон нутгийн шүүхүүдэд ажиллан бүсчилсэн сургалтыг удирдан явуулж байна.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулагдав 2015 оны 06 сарын 05 7936

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт эхэллээ 2014 оны 09 сарын 30 8056

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” болон  Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” –тэй хамтран “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй ба эвлэрүүлэн зуучлал” сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулав 2014 оны 05 сарын 26 7562

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас иргэний эрх зүйн үргэлжилсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.

Ээлжит сургалт 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж, орон нутгийн шүүхийн иргэний хэрэг шийдвэрлэдэг 100 шүүгчид хамрагджээ.

Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл заасан байна.

Дэлгэрэнгүй
Худалдааны эрх зүйн ээлжит сургалт явагдаж байна 2014 оны 03 сарын 25 7515

Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн ээлжит сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд 2014 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд  болон худалдааны эрх зүйн шүүгч-багшаар бэлтгэгдэж буй  шүүгчид хамрагдаж байгаа аж.

 

Дэлгэрэнгүй
Сэтгүүлчдийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа 2013 оны 10 сарын 28 8185

Улсын Дээд шүүхийн ХМОНХХ-ээс сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Шүүхийг сурвалжлах нь” ээлжит сургалт 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй
Худалдааны эрх зүйн чиглэлээр сургалт явагдаж байна 2013 оны 10 сарын 07 7610

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах сургалт 2013 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд явагдаж байна.

Сургалтад Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын болон тухайн салбарын мэргэшсэн багш нар хувь нийлүүлэгчийн эрх, даатгалын салбарын маргаан, зээлдүүлэгчийн эрх, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй зэрэг сэдвээр  хичээл зааж байгаа аж.

Уг сургалтад худалдааны эрх зүйн багшаар бэлтгэгдэж буй 15 шүүгч-багш  хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зарлах уралдааны удирдамж 2013 оны 09 сарын 12 7675

Нэг: Ерөнхий зүйл

1.1. Сэдэв: Шүүхийн шинэчлэл ба хүний эрх

1.2. Агуулга: Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хэлбэрээр хүний зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсан тохиолдлоос иргэд, хуулийн этгээдэд сургамжтай тохиолдлыг тод томруун дүрслэн харуулах, шүүхийн шинэчлэл нь хүний эрхийг нөхөн сэргээхэд ямар нөлөө үзүүлэх талаар харьцуулан дүгнэлт, бодомж бүхий агуулгатай байх.

1.3. Зорилго: Шүүхээс хүний эрхийг хамгаалж буй үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн талаар бодит ойлголтыг олон нийтэд төлөвшүүлэх

Дэлгэрэнгүй
“Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн эхний шат өндөрлөлөө 2013 оны 07 сарын 01 7425

“Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийн  эхний шатны 2 дахь ээлжийн сургалт  2013 оны 6 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд  боллоо. Сургалт өнгөрсөн ням гаригт өндөрлөж, оролцсон шүүгчдэд сертификатыг нь гардуулав.

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслөөс нийт 200 шүүгчдэд явуулах сургалтын эхний шат  ийнхүү дууссан байна.

Дэлгэрэнгүй
Худалдааны эрх зүйн чиглэлээрх хоёр дахь ээлжийн сургалт эхэллээ 2013 оны 06 сарын 24 7928

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслөөс нийт 200 шүүгчдэд явуулах сургалтын хоёр дахь ээлж 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж байна.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт эхлэв 2013 оны 06 сарын 04 7478

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бичих аргачлал” сэдвээр иргэний эрх зүйн чиглэлээр 2013 онд явуулах   сургалт 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхэллээ.

Дэлгэрэнгүй
Худалдааны эрх зүйн сургагч-багш бэлтгэх хоёр дахь шатны сургалт боллоо 2013 оны 06 сарын 03 7756

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хамтран Монгол Улсад худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Дээрх хөтөлбөрийн “Худалдааны эрх зүйн сургагч-багш” бэлтгэх хоёр дахь шатны сургалт  2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын мэргэжилтэн, олон улсын экспертүүд удирдан явуулж, уул уурхайн эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, олон улсын иргэний гэрээ, татварын эрх зүй гэсэн 4 сэдвээр хичээл заасан юм.

Дэлгэрэнгүй
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт явагдаж байна 2013 оны 02 сарын 20 8906

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хууль ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шүүхийн бүтэц, тогтолцоо, орон тоо, эрх зүйн орчин зэрэгт цоо шинэ олон өөрчлөлтүүд орж буй эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олон ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагаас хамтран зохион байгуулж буй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт юм. 

Дэлгэрэнгүй
Сэтгүүлчдэд зориулсан сургалт болж байна 2012 оны 11 сарын 09 8855

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас   сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор “Шүүхийг сурвалжлах нь” ээлжит сургалтаа 2012 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт зохион байгуулав 2012 оны 10 сарын 08 8029

Улсын Дээд шүүх,  Япон улсын Жайка Олон улсын байгууллагын “Монгол дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төсөлтэй хамтран  “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт”-ыг  2012 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд зохион байгуулсан  байна.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн шүүгч-багш нарын сургалт эхэллээ 2012 оны 06 сарын 29 7831

Шүүхийн Ерөнхий зөвлөл, ГОУХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” /GIZ/ хамтран зохион байгуулж буй иргэний эрх зүйн шүүгч багш нар болон шинээр багшаар бэлтгэгдэж буй шүүгч нарт зориулсан сургалт 6 дугаар сарын 25-ны өдрөөс Улсын Дээд шүүх дээр эхэллээ.

Сургалтыг ХБНГУ-ын Нюрнбергийн Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт “Өвлөх эрх ба иргэний хууль хэрэглэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр хийгдэж байгаа юм. Сургалт 2012 оны 6  дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй
Иргэний хэргийн танхимаас уулзалт ярилцлага зохион байгуулав 2012 оны 06 сарын 26 7317

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Нийслэлийн шүүхийн Иргэний танхимын шүүгчидтэй уулзалт ярилцлагыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас сургалт зохион байгууллаа 2012 оны 03 сарын 30 7848

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Улсын Дээд шүүх,Нийслэл, дүүргийн шүүхийн  шүүгчийн туслах нарт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг практикт хэрэглэх тухай” сэдэвт сургалтыг Нийслэлийн шүүхийн сургалтын танхимд 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр явуулав.

Дэлгэрэнгүй