Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас иргэний эрх зүйн үргэлжилсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Ээлжит сургалт 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болж, орон нутгийн шүүхийн иргэний хэрэг шийдвэрлэдэг 100 шүүгчид хамрагджээ.
Сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл заасан байна.