Улсын Дээд шүүхийн Тамгын газраас ХБНГУ-ын “Ханнс Зайдел”-ийн сангийн “Эрх зүйн боловсрол академи”-ийн санхүүжилтээр нийт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын ажлын хэрэгцээнд зориулан “Иргэний хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гарын авлага номыг эрхлэн гаргалаа.
Монгол Улсад орчин цагийн шүүх үүсгэн байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх үүсгэн байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн хүрээнд Улсын Дээд шүүхээс Монголын шүүх I, II, III боть номыг эмхтгэн хэвлүүлж, олны хүртээл болголоо.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар Гэрээний бус үүрэг-4 гарын авлага номыг эрхлэн гаргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт явуулах иргэний эрх зүйн сургалтын 2014 оны гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэ жилийн сургалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй ба эвлэрүүлэн зуучлал” гэсэн сэдвээр явуулж байгаа бөгөөд сургалтын гарын авлагыг шүүгч -багш болон Японы зөвлөх багш нар боловсруулж Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” –н санхүүжилтээр хэвлэн гаргажээ.
Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Олон Улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийг Монгол Улсын шүүхийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Монгол Улс дахь Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах “ төслийн санхүүжилтээр “Өвлөх эрх ба Иргэний хууль хэрэглэх , шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдэвт гарын авлагыг хэвлэн гаргалаа.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас “Иргэний хуулийн тайлбар” /Гэрээний эрх зүй 2/ номыг хэвлэн гаргалаа.