Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо

2021 оны 11 сарын 02 1343

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдан ажиллаж байгаа Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болов.

Хуралдаанаар 2021 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах ажлын хэсгийн ажлын үр дүн, сургалтын хэрэгцээ, шаардлагын судалгаа, боловсруулсан сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

Сургалтын хөтөлбөрийн хороо сургалтын хөтөлбөрүүдийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн батлуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн хуралдаанаар “Шүүгчийн сургалтын 2022-2024 оны нэгдсэн бодлого” боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, санал, зөвлөмж өгч, дараагийн ээлжит хуралдаанаар нэгдсэн бодлогын төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. 

 

ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН