Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна
2021 оны 10 дугаар сарын 11-нд хуралдах Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор хуульчилсан. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Тус шаардлагыг хангасан анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ.
Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлсэн байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчид Нийт шүүгчийн анхдугаар чуулганд биечлэн оролцох юм.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулъя.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ ГИШҮҮНД
НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН
ШҮҮГЧДИЙН НЭРС
№ |
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчийн мэдээлэл |
Шүүгчээр |
Сахилгын шийтгэлтэй |
Нэг. Анхан шатны шүүх |
|||
1. |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
|
Шүүгчээр 26 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/424 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/ |
2. |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 17 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/424 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/ |
3. |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 15 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/ |
4. |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 14 дэх жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/60 тоот тодорхойлолт/ |
5. |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 20 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
6. |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 16 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
Хоёр. Давж заалдах шатны шүүх |
|||
7. |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 24 дэх жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/424 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/ |
8. |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/ |
9. |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 27 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 75 дугаар магадлалаар сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан.
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
10. |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 30 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/60 тоот тодорхойлолт/ |
11. |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 19 дэх жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
12. |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 14 дэх жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/ |
13. |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 17 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/462 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
14. |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 10 жил, 17 хоног ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/71 тоот тодорхойлолт/ |
15. |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 16 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/ |
Гурав. Хяналтын шатны шүүх |
|||
16. |
Батсүрэнгийн Ундрах Улсын дээд шүүхийн шүүгч |
Шүүгчээр 30 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/ |
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮНД
НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН
ШҮҮГЧДИЙН НЭРС
№ |
Нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчийн мэдээлэл |
Шүүгчээр |
Сахилгын шийтгэлтэй |
Нэг. Анхан шатны шүүх |
|||
1. |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч |
Шүүгчээр 26 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/419 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/ |
2. |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/424 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/ |
3. |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 11 дэх жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/753 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05/104 тоот тодорхойлолт/ |
4. |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 17 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/821 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05/109 тоот тодорхойлолт/ |
Хоёр. Давж заалдах шатны шүүх |
|||
5. |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 28 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/53 тоот тодорхойлолт/ |
6. |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
Шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/426 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05/50 тоот тодорхойлолт/ |
7. |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 05/69 тоот тодорхойлолт/ |
8. |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
Шүүгчээр 20 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/465 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/64 тоот тодорхойлолт/ |
9. |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч
|
Шүүгчээр 32 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/827 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 05/111 тоот тодорхойлолт/ |
Гурав. Хяналтын шатны шүүх |
|||
10. |
Готовдоржийн Цагаанцоож Улсын дээд шүүхийн шүүгч |
Шүүгчээр 32 дахь жилдээ ажиллаж байна.
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/450 тоот тодорхойлолт/ |
Сахилгын шийтгэл хүлээгээгүй
/Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/55 тоот тодорхойлолт/ |