МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ЛАВЛАГАА ХҮСЭХДЭЭ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4, 29 дүгээр зүйлийн 29.3.1-д заасан лавлагааг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн олгоно.
Лавлагаа хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
1.Иргэний үнэмлэхний хуулбар
2.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийн лавлагаа хүссэн өргөдөл.
3.Иргэний сүүлийн 10 жил байнга болон түр оршин суугаа газрын тодорхойлолт.
4.Банк, бусад хуулийн этгээд, иргэнд төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх, арбитрт хариуцагчаар татагдан шүүн таслах ажиллагаанд оролцож байсан эсэх мэдээлэл.