Капиталист намыг бүртгэхээс татгалзлаа

2019 оны 05 сарын 06 3987

Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Д.Лхагвасүрэн нарын хүсэлтийг  Улсын Дээд шүүх 2019 оны  5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.