“Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг зохион байгуулж байна
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй болон Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж байна.
Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийн үндэслэлт байдал болон бусад сэдвүүдээр мэдээлэл хийх юм байна. Түүнчлэн хууль хэрэглээний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэж, харилцан ярилцах ажээ.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас дээрх сэдвээр уулзалт-ярилцлагыг 2018 оны 5 дугаар сарын 11-нд Төв аймаг, Нийслэлийн Багахангай-Налайх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд, 5 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хийхээр мөн төлөвлөсөн байна.