ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /Лхагва гараг/
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар магадлалтай, Д.Анхбаярт холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 2 | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгч Б.Батзаяа болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Э.Оюундарийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.2.2, 113.2.3, 113.2.10/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 3 | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Б.Жаргалсайханд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 4 | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Д.Мөнхбат, Ч.Даваажанцан нарт холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгч Ч.Даваажанцан, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 5 | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 666 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1083 дугаар магадлалтай, О.Түвшинболдод холбогдох 4 хавтас хэргийг хохирогчийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.7 дугаар зүйлийн 1/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 6 | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 804 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1110 дугаар магадлалтай, Д.Сарангэрэлд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болотуяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1/ |
Дамдины Ганзориг | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 7 | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаар магадлалтай, О.Буян-Өлзийд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 4/ |
Дамдины Ганзориг | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 8 | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 206 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Ш.Бадамцэцэг, Х.Цэрэндулам нарт холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгч Ш.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1/ |
Дамдины Ганзориг | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 9 | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1112 дугаар магадлалтай, Ё.Хулан, Б.Золбаяр, Н.Мөнхбаяр, Б.Номин, Б.Насанбуян нарт холбогдох 7 хавтас хэргийг шүүгдэгч Б.Золбаяр, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, Б.Тэнгис, шүүгдэгч Н.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Баттөмөр, шүүгдэгч Б.Насанбуянгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгч Б.Номин, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ч.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1/ |
Батаагийн Батцэрэн | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 10 | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалтай, С.Гантулгад холбогдох 2 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Гэрлээ нарын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2/ |
Батаагийн Батцэрэн | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгасан |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй /Лавлах утас: 62263409/
Монгол
English