ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр /Баасан гараг/
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Б.Алтанцэцэгт холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгч болон хохирогч Г.Болдхуягийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2/ |
Чагдаагийн Хосбаяр | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 2 | Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 7 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар магадлалтай, С.Гэрэлчулуунд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн |
| 3 | Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар магадлалтай, Н.Даваасүрэнд холбогдох 3 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 4 | Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ДЗШ/14 дүгээр магадлалтай, Н.Ганбаярт холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1/ |
Дамдины Ганзориг | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 5 | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 444 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 118 дугаар магадлалтай, Б.Батбаярт холбогдох 3 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4/ |
Батаагийн Батцэрэн | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 6 | Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дүгээр магадлалтай, Э.Нарандэлгэрт холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дарьжавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, / |
Батаагийн Батцэрэн | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал /Лавлах утас: 62263409/
Монгол
English