ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2018 оны 02 сарын 23-ны өдөр /Баасан гараг/
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 010 дугаар сарын 02-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дүгээр магадлалтай О.Баттөр, Ү.Нямдорж, Д.Ганзориг нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Ү.Нямдоржийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 2 | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 484 дугаартай шийтгэх тогтоолтой, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 823 дугаар магадлалтай Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа, Б.Насанжаргал, С.Сугар, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од нарт холбогдох эрүүгийн 10 хавтас хэргийг шүүгдэгч Г.Батчулуун, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ч.Дашдоржийн өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч А.Сумъяа, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр, шүүгдэгч Б.Насанжаргал, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, Ч.Нямсүрэн, шүүгдэгч Б.Дашдорж нарын гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 268.2, 269.2/ |
Чагдаагийн Хосбаяр | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 3 | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 814 дүгээр магадлалтай, Ч.Батмөнхөд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1/ |
Батаагийн Батцэрэн | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 4 | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 758 дугаар магадлалтай Ц.Мөнхзулд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Ц.Мөнхзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1/ |
Батаагийн Батцэрэн | Магадлал хүчингүй давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан |
| 5 | Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар магадлалтай Цегельник Валерий Петрович, Тарасюк Григорий Николавич нарт холбогдох 15 хавтас хэргийг хохирогч О.Улаанхүүгийн болон Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Ц.Монгол, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч В.П.Цегельник, иргэний нэхэмжлэгч “Билэгт Хайрхан-Уул” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1/ |
Дамдины Ганзориг | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн |
| 6 | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 849 дүгээр магадлалтай Д.Отгонтулгад холбогдох 1 хавтас хэргийг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 7 | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 360 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 773 дугаар магадлалтай С.Сүхболдод холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/
Монгол
English