ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2017 оны 06 сарын 30-ны өдөр /Баасан гараг/
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалтай Б.Алтанбагана, Б.Өлзийбаяр нарт холбогдох 201625012681 дугаартай 13 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анандбазар болон түүний өмгөөлөгч Д.Туяа, Б.Гэршихбөртэ гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12/ |
Дамдины Ганзориг | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн |
| 2 | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 226 дугаар магадлалтай Уткин Дмитрий Николаевичид холбогдох 201501000047 дугаартай 3 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 240 дүгээр зүйлийн 240.1/ |
Батаагийн Батцэрэн | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн |
| 3 | Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалтай З.Алтанжаргал, Н.Ганболд, Ч.Баттогтох, П.Ганзориг нарт холбогдох 201521000361 дугаартай 6 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2.5, 215 дугаар зүйлийн 215.3/ |
Дамдины Эрдэнэбалсүрэн | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 4 | Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар магадлалтай С.Баярхүүд холбогдох 201620000083 дугаартай 6 хавтас хэргийг шүүгдэгч С.Баярхүү болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, С.Чулуунбаатар, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/ |
Баттогоогийн Цогт | Шүүх хуралдаан хойшлогдсон |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/
Монгол
English