ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2016 оны 03 сарын 04-ний өдөр Баасан гараг
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121А дүгээр шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9 дүгээр магадлалтай, Ө.Ваанчигт холбогдох 201315000324 дугаартай, 5 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.12/ |
Батбуянгийн Бат-Эрдэнэ | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 2 | Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1291 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Г.Пүрэвсүрэн, Б.Отгонцэцэг, Б.Нандин, Г.Дэлгэрцэцэг нарт холбогдох 201401080424 дугаартай 5 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.1, 254.1/ |
Баттогоогийн Цогт | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 3 | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 8 дугаар магадлалтай, А.Болор-Эрдэнэд холбогдох 201523000232 дугаартай 2 хавтас хэргийг хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.1/ |
Дамдины Ганзориг | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 4 | Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар магадлалтай, М.Даулетбект холбогдох 201404000297 дугаартай, 3 хавтас хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.2/ |
Дамдины Ганзориг | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 5 | Увс аймгийн Шүүн таслах газрын 1952 оны 7 дүгаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолтой, Б.Чулуунжав, А.Цагаанхүү нарт холбогдох 2 хавтас хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн
бичгийн дарга Б.Наранжаргал /Лавлах утас: 261813/
Монгол
English