ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр /Даваа гараг/
Эхлэх: 09:00 цаг
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | “Ай Эс Жи Ай Өү Ти” ГХОХХК-ийн гомдолтой, нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Хосбаяр, Б.Баясалмаа нарт холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2021/0770 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалтай зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор |
Цэндийн Цогт | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 2 | “Дэвжих хөгжил ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор |
Хөхийсүрэнгийн Батсүрэн | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 3 | Ю.Коля, Ю.Эрдэнэцогт, Ю.Володя нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргад тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 86 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлоор |
Дашдоржийн Мөнхтуяа | Магадлалд өөрчлөлт оруулсан |
| 4 | М.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Т.Чулуунхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, Д.Жамъян, Д.Дэмбэрэлсүрэн, А.Чимэд-Очир, Э.Тэмүүлэн нарын гаргасан хүсэлтээр |
Хөхийсүрэнгийн Батсүрэн | Хүсэлтийг хангаагүй |
Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Т.Даваажаргал www.supremecourt.mn Утас: 261099
Монгол
English