ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2026 оны 5-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

2021-05-28-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
2 Иргэний хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

 

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр                                                    /Баасан гараг/

 

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дүгээр магадлалтай, Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох 29 хавтас хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Ж.Энхчулуун, шүүгдэгч Д.Сэргэлэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, хохирогч Ш.Баярсайхан, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Д.Баасандорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2/

Чагдаагийн Хосбаяр Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 647 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалтай, Б.Эрдэнэбат, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Б.Баатарсайхан, Т.Туул, шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ. 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 2/

Содномдаржаагийн Батдэлгэр Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 999 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1433 дугаар магадлалтай, А.Алтаншагай, М.Буриад, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Гомдлоосоо татгалзсан
4

Улсын Дээд шүүн таслах газрын дэргэдэх Цэргийн коллегийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 24 дүгээр тогтоолтой, Ц.Дашид холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Болдын Амарбаясгалан Дүгнэлтийг хүлээж авсан
5

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Б.Баярмагнайд холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 21.12 дугаар зүйлийн 1/

Батаагийн Батцэрэн Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
6

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар магадлалтай, Т.Алтансүхэд холбогдох 3 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1/

Чагдаагийн Хосбаяр Магадлалыг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулсан
7

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолтой, Б.Мөнхбатад холбогдох 6 хавтас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4/

Чагдаагийн Хосбаяр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан.
8

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 963 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 58 дугаар магадлалтай, О.Өлзийсайханд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулгын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
9

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар магадлалтай, С.Ерболатад холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1/

Батаагийн Батцэрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
10

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1907 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 146 дугаар магадлалтай, Б.Даваацэцэг, Н.Ганболд, П.Отгонбаяр, Б.Амаржаргал, Ц.Одхүү нарт холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгч Б.Даваацэцэгийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2/

Баттогоогийн Цогт Шүүх хуралдаан хойшлогдсон
11

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар магадлалтай, М.Энхбатад холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4/

Батаагийн Батцэрэн Магадлалыг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулсан

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Э.Бадамдорж

 

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

 

Хэвлэх