ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2026 оны 5-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

2021-04-07-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

 

2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр                                                    /Лхагва гараг/

 

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаар магадлалтай, Н.Бат-Эрдэнэ, Б.Наранцацрал, Н.Сандагсүрэн, И.Сарантуяа, Ш.Тунгалаг, Д.Дашдорж, Б.Хашбат, Д.Бүүвэйбаатар нарт холбогдох 23 хавтас хэргийг шүүгдэгч И.Сарантуяа, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Отгонтөгс, шүүгдэгч Ш.Тунгалаг, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Н.Сандагсүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Г.Цагаан, шүүгдэгч Б.Наранцацрал, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Уранчимэг, шүүгдэгч Д.Бүүвэйбаатар, Н.Бат-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.Хашбатын өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Д.Дашдорж, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хохирогч Н.Уянга, Д.Оюунгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 /

Болдын Амарбаясгалан Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн
2

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 458 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Х.Сайнзаяад холбогдох 1 хавтас хэргийг хохирогч М.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1/

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Б.Булганчимэгт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 23.3 дугаар зүйлийн 1/

Содномдаржаагийн Батдэлгэр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар магадлалтай, Ж.Энхбаяр, Э.Өлзийнаран, А.Оюунбилэг нарт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч Э.Энхбаяр, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
5

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар магадлалтай, Я.Гончигсүрэнд холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7/

Содномдаржаагийн Батдэлгэр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1897 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар магадлалтай, Г.Солонгод холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1/

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
7

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 864 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар магадлалтай, Б.Ган-Эрдэнэд холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1/

Чагдаагийн Хосбаяр Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Э.Бадамдорж

 

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

Хэвлэх