ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2026 оны 5-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

2021-01-27-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр                                                    /Лхагва гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаар магадлалтай, Э.Баярхүүд холбогдох 8 хавтас хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, А.Ууганбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 /

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
2

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 822 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1403 дугаар магадлалтай, Я.Пүрэвдорж, Д.Отгондаш нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
3

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 543 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1358 дугаар магадлалтай, Р.Галбадрахад холбогдох 9 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1/

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 537 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1379 дүгээр магадлалтай, З.Түвшинтөгс, П.Эрхэмбилгүүн нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч З.Түвшинтөгсийн өмгөөлөгч Д.Одонтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
5

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Б.Түмэнжаргалд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3/

Содномдаржаагийн Батдэлгэр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1408 дугаар магадлалтай, Г.Анандад холбогдох 3 хавтас хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Амар, Г.Отгонбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1/

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
7

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр магадлалтай, А.Бямбацэвээнд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ч.Алдар нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
8

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Г.Базаргүр, Б.Ууганбаатар, Д.Мөнхтөр, А.Зоригтбаатар, Б.Энх-Од, Д.Ганболд нарт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч Г.Базаргүрийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1, 2/

Чагдаагийн Хосбаяр Магадлалд өөрчлөлт оруулсан
9

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1545 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1377 дугаар магадлалтай, М.Сансарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1/

Содномдаржаагийн Батдэлгэр Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
10

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1257 дугаар магадлалтай, П.Амаржаргал, Ж.Отгонбаяр нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Ч.Уранбилэг

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өргөдөл гомдол хүлээн авах:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхийн байранд нэвтрэх:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдаанд оролцох:

Хэвлэх