ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр /Баасан гараг/
Эхлэх: 09:00 цаг
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1339 дүгээр магадлалтай, Г.Өлзийдүүрэнд холбогдох 16 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав, Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ. с
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2/ |
Чагдаагийн Хосбаяр | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн |
| 2 | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 164 дүгээр цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар магадлалтай, Б.Одонгэрэл, З.Баянбилэг, Д.Энхтөр нарт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч З.Баянбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Д.Энхтөрийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Одонгэрэлийн өмгөөлөгч Д.Намсрайжав нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1/ |
Батаагийн Батцэрэн | Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 3 | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, З.Жигмэддорж, Ж.Эрдэнэбаяр нарт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2/ |
Болдын Амарбаясгалан | Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон |
| 4 | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалтай, Ц.Баярхүүд холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1/ |
Содномдаржаагийн Батдэлгэр | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн |
| 5 | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 763 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1315 дугаар магадлалтай, Ю.Болормаад холбогдох 1 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Г.Мөнгөнцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ |
Болдын Амарбаясгалан | Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон |
| 6 | Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр магадлалтай, Д.Баяржаргалд холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2.1/ |
Содномдаржаагийн Батдэлгэр | Магадлалд өөрчлөлт оруулсан |
| 7 | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1321 дүгээр магадлалтай, Э.Жавхланд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1/ |
Чагдаагийн Хосбаяр | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 8 | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 511 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1327 дугаар магадлалтай, Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох 10 хавтас хэргийг шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Баяраа, шүүгдэгч Б.Сайханцэцэг, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг, Э.Мягмардорж нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.
/2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 269.1/ |
Батаагийн Батцэрэн | Магадлалд өөрчлөлт оруулсан |
Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Э.Бадамдорж
Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өргөдөл гомдол хүлээн авах:
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхийн байранд нэвтрэх:
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдаанд оролцох:




Монгол
English