ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР
ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД
2015 оны 12 сарын 21-ний өдөр Даваа гараг
Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00
| № | Зар | Илтгэгч | Тойм |
|---|---|---|---|
| 1 | 4. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 45А дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 140 дүгээр магадлалтай, Н.Буянтад холбогдох 201518000076 дугаартай, 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 175-р зүйлийн 175.1/ |
Батаагийн Батцэрэн | Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан |
| 2 | Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 124а дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 731 дүгээр магадлалтай, Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох 201301000374 дугаартай 5 хавтас хэргийг шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 113-р зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.3, 124.2/
|
Дамдины Ганзориг | Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн |
| 3 | 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 276Б дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 787 дугаар магадлалтай, А.Цогтбаатар, Т.Ганбуян, Б.Цогт-Эрдэнэ нарт холбогдох 2014260000268 дугаартай, 3 хавтас хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15/ |
Дамдины Ганзориг | Шүүх хуралдаан хойшлогдсон |
| 4 | 3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1094 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 806 дугаар магадлалтай, Б.Балжиннямд холбогдох 2015250001130 дугаартай, 2 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 126.3/ |
Баттогоогийн Цогт | Шүүх хуралдаан хойшлогдсон |
Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн
бичгийн дарга Б.Дүүрэнжаргал /Лавлах утас: 261813/
Монгол
English