ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2026 оны 5-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

2020-11-06-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Эрүүгийн хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр                                                    /Баасан гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 721 дүгээр магадлалтай, Х.Алтангэрэл, С.Эрмурат, Б.Мөнгөнсүх, Л.Батбэх, Б.Цогтбаатар, Г.Цэрэндагва, Б.Наранбаатар, Б.Бадрах, А.Намсрай, У.Төгөлдөр, Б.Билгүүн, Ш.Хангалсүрэн, Д.Номин-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Б.Пүрэвбаатар нарт холбогдох 69 хавтас хэргийг шүүгдэгч Б.Мөнгөнсүх, С.Эрмурат, У.Төгөлдөр, А.Намсрай, Х.Алтангэрэл, Л.Батбэх нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 3.1/

Баттогоогийн Цогт Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
2

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 30 дугаар магадлалтай, М.Жанболатад холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, Т.Байгонак нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Я.Хангай, П.Эрдэнэтуяа нарт холбогдох 3 хавтас хэргийг хохирогч Б.Мягмаржаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, М.Алтанчулуу нарын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 

Болдын Амарбаясгалан Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
4

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1183 дугаар магадлалтай, Б.Батдэлгэрт холбогдох 1 хавтас хэргийг хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаярын гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
5

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаар магадлалтай, Б.Оргил, Н.Оюунбаатар, Г.Пүрэвдорж нарт холбогдох 3 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4

Дамдины Эрдэнэбалсүрэн Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгч Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Ц.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, 23.1 дүгээр зүйлийн 2.1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
7

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаар магадлалтай, Ж.Даваадоржид холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
8

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаар магадлалтай, Б.Махбалд холбогдох 13 хавтас хэргийг хохирогч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Цэрэнбат, Б.Ганболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1/

Батаагийн Батцэрэн Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Ч.Уранбилэг

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn

Хэвлэх