МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2006 оны 02 дугаар Дугаар 02 Улаанбаатар
сарын 20-ны өдөр хот
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2003 ОНЫ 23 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Улсын Дээд шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтаас гадна мөн хуулийн 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн хэсэг нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгтэй зөрчилдөж байгааг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. Дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дээрмийн гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтаас гадна мөн хуулийн 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН