2015 оны 06 сарын 08

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2006 оны 02 дугаар                                    Дугаар 02                                Улаанбаатар
сарын  20-ны  өдөр                                                                                                хот

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2003 ОНЫ 23 ДУГААР ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

Улсын Дээд шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтаас гадна мөн хуулийн 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн хэсэг нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгтэй зөрчилдөж байгааг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ  нь:

1. Дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дээрмийн гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын 9 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь заалтаас гадна мөн хуулийн 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр давхар зүйлчилж, нийлмэл гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.                      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.БАТСАЙХАН