ТАНХИМЫН ТЭРГҮҮНҮҮД

2022 оны 01 сарын 28 2062

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ЧАГДААГИЙН ХОСБАЯР

2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль,

2003 онд Төрийн удирдлагын академи,

2014 онд Гаагийн Олон улсын Эрх зүйн академи,

2007 онд Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургууль (Магистр),

2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль (Магистр),

2011 онд АНУ-ын Бригхэм янг Их сургууль (Магистр) тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;

1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;

2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;

2003-2004 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;

2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;

2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;

2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;

2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ГҮРРАГЧААГИЙН АЛТАНЧИМЭГ

1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1991-1995 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга;

1995-1996 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлон шүүгч;

1996-1998 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах;

1998-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;

2011-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;

2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Иргэний хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ЧУЛУУНЫ ТУНГАЛАГ

1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийн хуулийн анги төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

1985-1986 онд Улаанбаатар хотын Багануур районы прокурорын газарт дадлагажигч ажилтан;

1986-1989 онд Завхан аймгийн прокурорын газарт шүүхийн хяналт хариуцсан прокурор;

1989-1990 онд Улсын ерөнхий прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэст прокурор;

1990-1996 онд Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхийн хяналтын хэлтсийн прокурор;

1996-1997 онд Улсын Аюулгүй байдлыг хангах газрын хуулийн зөвлөх;

1997-1998 онд Улсын Аюулгүй байдлыг хангах газрын Мөрдөн байцаах албаны дарга;

1998-1999 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч;

1999-2004 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр зарлигаар Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр томилогдсон. 

Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөгөөнөөс Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.