Захиргаа удирдлагын хэлтэс

2021 оны 08 сарын 25 14358

Тус хэлтэс нь Шүүхийн тухай багц хууль, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тэдгээрт нийцүүлэн гарсан дүрэм, журам, заавар, стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
  Үндсэн чиг үүрэг:
Шүүхийн тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавихаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Хүний нөөцийн бүртгэл, судалгаа, төлөвлөлт, хуваарилалт, хангалтыг зохион байгуулах;
  • Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалтыг Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо, Төрийн албаны зөвлөл болон сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах;
  • Хууль тогтоомжийн дагуу шүүхийн захиргааны ажилтанд зэрэг дэв, бусад нэмэгдэл олгуулах, төрийн болон бусад шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулах;
  • Шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх;
  • Шүүхийг хэвийн, тасралтгүй ажиллах зохион байгуулалтын нөхцөлөөр хангах;
  • Техник хэрэгсэл, түүнийг ашиглах мэргэжилтнээр хангаж, засвар үйлчилгээг зохион байгуулах;
  • Шүүхийн нэгдсэн сүлжээнд шүүх болон шүүхийн захиргааны ажилтныг холбож, түүнийг ашиглах техникийн нөхцөлөөр хангах, зөвлөгөө өгөх;
  • Хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргийг дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Шүүхэд хэрэг, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, шүүх хуралдаанд бэлтгэх стандарт, аргачлалыг мөрдүүлэх, удирдамжаар хангах;
  • Хэргийн хөдөлгөөнийг судалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бэлтгэл болон дараах үе шат тус бүрд зарцуулагдах хугацааны нэгдсэн стандартыг мөрдүүлэх;
  • Шүүхийн тогтоол, шийдвэр, шүүгчийн захирамж, шийтгэврийг нийтлэх, архивлахтай холбогдсон нэгдсэн стандарт, үлгэрчилсэн загварыг хуульд заасан журмын дагуу мөрдүүлэх;
  • Хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах зэрэг болно.
Захиргаа удирдлагын хэлтэс

Д/д

Овог нэр

Албан тушаал

Өрөөний
дугаар

 Утасны
 дугаар

1

А.Батдэлгэр

   Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Б/203

261209

2

   Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах референт

Б/203

261209

3

Б.Дүүрэнжаргал

   Хүний нөөц хариуцсан ахлах референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

205

261448

4

   Эрх зүй, дотоод ажил хариуцсан ахлах шинжээч

205

261448

5

Н.Нямдаваа

   Тамгын газрын даргын туслах-ахлах шинжээч

306

261747

6

Б.Энхсайхан

   Номын сангийн эрхлэгч-ахлах шинжээч

116

261544

7

Э.Ундрах

   Бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ахлах шинжээч

116

261544

8

Ба.Дүүрэнжаргал

   Мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч

116

261698

9

Б.Бадмарага

   Цагаатгалын ажил хариуцсан шинжээч

410

261095

10

Ж.Тэгшдэлгэр

   Архив хариуцсан ахлах мэргэжилтэн

114

261815

11

И.Сэлэнгэ

   Номын сан, хууль тогтоомжийн лавлагаа хариуцсан ахлах мэргэжилтэн

114

261815

12

Б.Уртнасан

   Бичиг хэргийн туслах ажилтан

116

261544

13

Ц.Билгүүн

   Бичиг хэргийн туслах ажилтан

116

261544

Мэдээллийн аюулгүй байдал, технологийн алба

14 Г.Мөнхбаяр    Мэдээллийн технологи хариуцсан референт 401

260907

15 Б.Оюу-Энх    Өгөгдлийн сан, сүлжээ, аюулгүй байдал хариуцсан ахлах шинжээч  401

260907

16 Н.Цогт    Техник хангамж, үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч 401

260907

Сургалт, хөгжлийн төв

17 Ц.Цэцэгмаа    Сургалтын бодлого, төлөвлөлт, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн 112

267843

18 Б.Мягмарсүрэн    Цахим сургалт, контент, эвлүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн 112

267843