УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ЦАГДААГИЙН
ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2008 оны 11 дүгээр
сарын 10-ны өдөр
Дугаар 547, 494, А/113 Улаанбаатар
хот

 

 

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4, 69 дүгээр зүйлийн 69.5.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсгийг баримтлан ЗАХИРАМЖЛАН ТУШААХ НЬ:

  1. "Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар"-ыг   нэгдүгээр   хавсралтаар,   урьд   ял   шийтгэгдсэн   эсэх тухай   лавлагааны "Тодорхойлолт"-ын загварыг хоёрдугаар хавсралтаар, "Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-ны загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Энэ Захирамж,  тушаалыг 2008 оны   12 дугаар  сарын  01-ний  өдрөөс эхлэн
    мөрдсүгэй.
  3. Зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, дүнг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулж байхыг Улсын дээд шүүхийн Тамгын газар /Д.Эрдэнэчулуун/, Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газар /цагдаагийн дэд хурандаа Ц.Арвинбуудай/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тамгын газар /хурандаа Г.Эрдэмээ/-т тус тус үүрэг болгосугай.
  4. Энэ захирамж, тушаал гарсантай холбогдуулан Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2005 оны хамтарсан 358, 234, А/83 тоот захирамж, тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ
ГЕНЕРАЛ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА, 
БРИГАДЫН ГЕНЕРАЛ
С.БАТДЭЛГЭР Д.САНДАГ-ОЧИР Д.БАТЖАРГАЛ