Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2019 оны 04 сарын 05

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

2017.05.26                                                                               дугаар 28, А/49, А/141                                                         Улаанбаатар хот

 

Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  

            Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийн 7 дахь заалтад тус тус заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ/ ТУШААХ нь:

         1. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөрт багтаан гарын авлагын материалыг нэгтгэх ажлыг зохион байгуулах, гарын авлагын боловсруулалтыг хянаж, хэвлэлтэнд шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль/ нарт тус тус даалгасугай.

          2. Орон нутагт ажиллах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 02-ноос 09-ний өдөрт багтаан зохион байгуулахыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга /Ж.Наранпүрэв/, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга /Ц.Арвинбуудай/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт үүрэг болгосугай.

          3. Орон нутагт хийгдэх хууль таниулах сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 10-наас 24-ний өдөрт багтаан зохион байгуулахыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга /Ж.Наранпүрэв/, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга /Ц.Арвинбуудай/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт үүрэг болгосугай.

       4. Энэхүү хамтарсан захирамж, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга /Ж.Наранпүрэв/, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга /Ц.Арвинбуудай/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт үүрэг болгосугай.           

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН          ЕРӨНХИЙ ПРОКУРОР,               ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН           ХЭРГИЙН САЙД

Ц.ЗОРИГ                                     ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ                        С.БЯМБАЦОГТ

                                                     М.ЭНХ-АМГАЛАН