УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААР 2015 ОНД ХЯНАГДСАН ХЭРГИЙН СУДАЛГАА, ЦААШИД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

2016 оны 03 сарын 28

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний

хэргийн шүүх хуралдаанаар 2015 онд хянагдсан хэргийн

судалгаа, цаашид анхаарах зарим асуудал

 

2016.02.01                                                                                                                                                                                                                                           Улаанбаатар хот

 

Нэг. Судалгаанд хамрагдсан хэргийн тоон үзүүлэлтийн талаар.

 

2015 онд улсын хэмжээнд анхан шатны журмаар нийт 56607 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 71,9 хувь буюу 40674 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба үүнээс 6,9 хувь буюу 2800 хэрэгт давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн 2519 хэргийн 56,9 хувь буюу 1435 хэргийн оролцогчид хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 3.5 хувьд нь хяналтын журмаар гомдол гарчээ.

 

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 онд нийт 1208 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, үүнээс хяналтын журмаар гаргасан гомдлоор 1155 хэрэг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээр 53 хэрэг байгаа нь өмнөх оноос 314 хэрэг буюу 27.1 хувиар өссөн дүнтэй байна.

 

Хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн 1155 хэргийн 55.6 хувь буюу 643 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн, гомдлыг хангахгүй орхисон, 21.6 хувь буюу 250 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан, 10.6 хувь буюу 123 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилсөн, 2.2 хувь буюу 26 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, 0.8 хувь буюу 10 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 8.9 хувь буюу 103 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд тус тус буцаажээ.

 

 

 

Шийдвэрлэсэнбайдал

2014

2015

Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Шийдвэр, магадлалхэвээр

503

59.8

643

55,7

+140

-4,1

2

Шийдвэр, магадлалднэмэлтөөрчлөлт

132

15.7

250

21,7

+118

+6,0

3

Шийдвэр, магадлал, тогтоолыгбүхэлдньбуюузаримхэсгийгхүчингүйболгож, шийдвэрийгхэвээрүлдээхбуюуөөрчилсөн

89

10.6

123

 

10,6

+34

0

4

Шийдвэрмагадлалыг хүчингүйболгож, хэргийгбуюунэхэмжлэлийгхэрэгсэхгүйболгосон

15

1.8

36

 

3,1

+21

+1,3

5

Шийдвэрмагадлалыгхүчингүйболгож, хэргийгдахинхэлэлцүүлэхээрбуцаасан

102

12.1

103

 

8,9

+1

-3,2

 

6

 

Нийт

841

 

1155

 

 

 

 

 

2015 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн хэргийн хувийг 2014 оныхтой харьцуулбал 4.1 хувиар буурсан үзүүлэлттэй бол шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэрэг өмнөх оныхтой ойролцоо байна.

 

 

Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн маргааны төрлийг харьцуулбал

 

Маргааны төрөл

2014

2015

Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Иргэний хуулиар

14708

43,3

20805

51,1

+6097

+7,8

2

ИХШХШтХ

12421

36,5

11532

28,3

-889

-8,2

3

Гэр бүлийн хуулиар

4207

12,4

4539

11,2

+332

-1,2

4

Хөдөлмөрийн хуулиар

1377

4,1

1487

3,7

+110

0,4

5

Бусад хуулиар

1283

3,8

2311

5,7

+1028

+1,9

 

 

33996

 

40674

 

 

 

 

Дээрх судалгаанаас үзэхэд 2015 онд Иргэний хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оныхоос 7.8 хувиар өсчээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн талаар:

 

 

2014

2015

Зөрүү

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

Хэрэг

Хувь

1

Нийт шийдвэрлэсэн хэрэг

1962

 

2540

 

+578

 

2

Хянан шийдвэрлэсэн

1947

99,2

2519

99,2

+572

 

3

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай хүсэлт

5

0,3

7

0,3

+2

 

4

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянасан

10

0,5

14

0,5

+4

 

 

2015 онд давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо урьд оныхтой харьцуулахад 22,8 хувь буюу 578 хэргээр өссөн байна.

 

Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийгдахин хянаншийдвэрлүүлэхээр буцаасан хэргийн судалгаа

/ Судалгааг хүснэгтээр үзүүлэв/.

/нийт 103 хэрэг/                                                                                       Хүснэгт- 1

 

Гарсан алдаа, зөрчлүүд

Нийт хэргийн тоо

Эзлэх хувь

 
 

Шийдвэр магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

 

1

Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байснаас эрх зүйн харилцаа тодорхой бус болсон, талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжээгүй. /ИХШХШ-ийн 6, 61, 62, 65, 66,67/

20

19.4

 

 

2

Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхойгүй, зохигчдод эрх үүргийг тайлбарлан өгөөгүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүйгээс мэтгэлцэх эрхээр хангагдаагүй,

/ИХШХШ-ийн 6,25, 73, 76, 77,/

17

16.5

 

3

Гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн

/ИХШХШ-ийн 29/

2

1.94

 

4

Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх, түүнийг үнэлэх журам зөрчсөн,

/ИХШХШ-ийн 37, 40/

21

20.3

 

5

Нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн,

хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт зөрчигдсөн

/ИХШХШТХ-ийн 38.6, 38,9, 44, 47, 48/

15

14.5

 

6

Эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хууль буруу хэрэглэсэн,

19

18.4

 

 

7

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бусад зөрчил

9

8,7

 

 

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл болон

хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийн судалгаа

/ Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

/36 хэрэг/                                                                                                      Хүснэгт-2.

Д/д

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл,

         хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл

Тоо

Эзлэх хувь

1

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

26

72.2

2

ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.4-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

10

27.7

 

Хяналтын журмаар хянан хэлэлцэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 139 хэргийн 74.1 хувь буюу 103 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол /үүнээс 1 хэргийг нь давж заалдах шатны шүүхэд/, 25.8 хувь буюу 36 нь нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Дээрх 103 хэргийн 75 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнгэсэнүндэслэл дурджээ.

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр

үлдээсэн хэргийн талаар:

/ Судалгааг  хүснэгтээр үзүүлэв./

 

75 хэрэг                                                                                                            хүснэгт-3.                                                                                                                               Хүснэгт 4

Д/д

Магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

Тоо

Эзлэх хувь

1

Хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн,

9

12

2

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд нийцээгүй

60

80

3

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосоннь буруу

6

8

4.

Бүгд хэрэг /хувь/

75

100%

 

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт

оруулж шийдвэрлэсэн хэргийн талаар:

/ Судалгааг хүснэгтээр үзүүлэв./

 

48 хэрэг                                                                                                            Хүснэгт-4.               

Д/д

Магадлалыг хүчингүй болгосон үндэслэлүүд

Тоо

Эзлэх хувь

1

Хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн

6

12.5

2

Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй

19

39.5

3

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн боловч үндэслэлээ заагаагүй

5

10.4

4

Нотлох баримтыг огт үнэлээгүй

7

14.5

5

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

9

18.7

6

Үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй

2

4.1

7

Бүгд хэрэг /хувь/

48

100%

 

Дээрх судалгаанаас үзэхэд давж заалдах шатны шүүхийн бүгд 123 магадлал дангаар хүчингүй болсон, үүнээс нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 30 хувь буюу 37 магадлал, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэсэн үндэслэлээр 69.9 хувь буюу 86 магадлал тус тус хүчингүй болсон байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчингүй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан үндэслэлүүд байхгүй байхад шийдвэрийг өөрчилсөн, хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа нь хуульд нийцээгүйтэй холбоотой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй буюу хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн байна. Хүчингүй болсон 123 магадлалын 69.9 хувь нь зөвхөн нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчсөн, маргааныг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэл байгааг анхаарах нь зүйтэй.

 

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааны талаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар хяналтын гомдол гаргах үндэслэл болох тул хяналтын шатны шүүх тухайн маргаанд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан эсэхийг хянан үздэг. 

 

Судалгаанаас үзэхэд иргэний хэрэг үүсгэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй тодруулбал, нэхэмжлэл, түүний бүрдүүлбэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн, иргэний хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон шүүгчийн хийвэл зохих ажиллагаа мөн хэргийн оролцогчдын хүсэлтээр хийгдэх ажиллагаа хангалтгүй байсантай шууд холбоотой байна. Иймд дараах зүйлийг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

2.1.Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нийт 103 хэргийн 19.4 хувь буюу 20 хэргийг “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус” гэсэн үндэслэлээр, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй нотлох баримт бүрдэх нөхцөл болно. Ингэснээр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийн баримтыг үндэслэн шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт хийж маргааныг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. 

 

Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч шүүхэд юу хүсэж буйг тодорхойлдог бол нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн шаардлагын боломж нөхцөлийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, яаж зөрчигдөж байгааг болон шаардлагаа зөвтгөж буй үндэслэл тусгагдсан байх ёстой.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй маргааны эрх зүйн харилцааг тодорхойлдог. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эсхүл ойлгомжгүй байгаа тохиолдолд шүүх ямар материаллаг эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан болохыг тодорхойлж хэрэглэгдэх хууль түүний хэм хэмжээг зөв олж тайлбарлах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус хэргийг шийдвэрлэснээр маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж хяналтын шатны шүүх дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх боловч иргэний хэрэг үүсгэсний дараа шаардлага тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгчээс “хэнд холбогдуулан юу хүсэж байгааг нь” тодруулж энэ шаардлагыг нь хариуцагчид мэдэгдэхийг хуулиар хориглоогүй, энэ нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй юм.

 

Харин нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүйг анхаарвал зохино. Жишээ нь:

 

ДүүргийнИргэнийхэргийнанханшатны 1 дүгээршүүхийн2015 оны 5 дугаарсарын 12-ны өдрийн 3393 дугааршийдвэрээрхариуцагч “МД” ХХК-иас 14.917.594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, НийслэлийнИргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2015 оны 9 дүгээрсарын 04-ний өдрийн 1196 дугаармагадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Хяналтын шатны шүүх:Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.

 

2.2.Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулж гаргасан нь тодорхой бус байх нь шийдвэр, магадлалыг  хүчингүй болох үндэслэл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.

 

Нэхэмжлэгч өөрөө уг шаардлагыг гаргах эрхтэй эсэх болон нэхэмжлэлээ хуулийн этгээд, төрийн байгууллагад эсхүл иргэнд холбогдуулж гаргасан нь тодорхой бус, нэхэмжлэлээ иргэнд холбогдуулан гаргаж байгаа мэт тодорхойлсон хэдий ч нэхэмжлэлийн агуулга нь хуулийн этгээдэд холбоотой байгааг шүүх анхаарч, тодруулаагүйбайна.

 

Хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн эрх зүйн байдалИргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай холбоотой боловч нэхэмжлэл гаргасан этгээдийн хувьд өөрийнх нь эрх зөрчигдсөн, эсхүл бусдыг төлөөлөх эрхтэй байж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах, харин хариуцагчийн хувьд уг маргаанд хамааралтай байх нь тэдгээрийн зохигч байх эрхийн үндэс болохыг анхаарвал зохино.

 

Нэхэмжлэгч гэдэг нь өөрийн болон бусдын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар маргааныг үүсгэсэн этгээдийг, хариуцагч нь нэхэмжлэлийг холбогдуулан гаргасан этгээд юм. Нэхэмжлэл гаргахын тулд уг этгээдийн өөрийнх нь эрх зөрчигдсөн, эсхүл тэрээр бусдыг төлөөлөх эрх бүхий байх ёстой.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эрх зүйн байдлыг тогтоохын тулд иргэний эрх зүйн чадамжийг, өөрөөр хэлбэл холбогдох этгээд эрх үүргээ хэрэгжүүлэх боломжтой эсэхийг тодруулах, мөн зохигч байх буюу эрх нь зөрчигдсөний улмаас хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай этгээд мөн эсэхийг болон төлөөлөх тохиолдолд хуульд нийцсэн итгэмжлэл байгаа эсэхийг тогтооно.

 

Хэнийг хариуцагчаар татах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэх хэдий ч түүний нэхэмжлэлд хамааралтай этгээд мөн эсэхийг шүүх тодруулж хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийг зөв тогтоох нь нэг талаас хууль зөрчихгүйгээс гадна хэрэг маргааныг нэг ажиллагаагаар шийдвэрлэх ач холбогдолтой юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зарим алдаа нь  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүйтэй холбоотой байна.

 

Шүүх аливаа нэхэмжлэлийг хүлээн авсны дараа, уг маргаанаариргэнийхэрэг үүсгэх урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг тодорхой хугацаанд шалгахажиллагааг явуулахаар хуульдзаажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэхээс өмнө нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэх, угнэхэмжлэл хэргийн, шүүхийн харьяалал зөрчсөн эсэх, тухайн маргаанаар өөр шүүхэд хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх эсэхболон нэхэмжлэгчийн шүүхээр эрхээ хамгаалуулах ашиг сонирхол нь хэвээр байгааг, мөн зохигчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэний эрх зүйн чадамж, хуульд зааснаар зохигч байх эрхтэй эсэхийг шалгажнэхэмжлэлийн бүрдүүлбэр нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэнэ. Дээрх ажиллагааг хийгээгүйгээс цөөнгүй шийдвэр, магадлал хүчингүй болсон байна. Жишээ нь:

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 271 дугаар шийдвэрээрхариуцагч "АТП” ХХК-иас 13.240.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "СО" ХХК-д олгосон, Иргэний хэргийн давж заалдах 10 дугаар шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 157 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Хяналтын шатны шүүх: шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэлийг Ч.Ю.С-ийн нэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Э.З нар гаргасан, гэтэл төлөөлөгчийнбүрэн эрхийг тодорхойлсон итгэмжлэлийн монгол хэл дээрх хувилбарт итгэмжлэгдэгчээр Э.З, Ш.Б нарын нэр, регистрийн дугаар бичигдсэн боловч уг итгэмжлэл нь зөвхөн Э.З-д бүрэн эрх олгосон агуулгатай байгаагаас гадна итгэмжлэлийн Солонгос хэл дээрх Ш.Б-ийн нэр, регистрийн дугаар огт тусгагдаагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгчдийн бүрэн эрх тодорхой бус байна. Хариуцагч “АТП” ХХК өөрийн төлөөлөгчөөр иргэн Э.О-ийг тодорхойлсон итгэмжлэлийг Монгол болон Солонгос хэл дээр шүүхэд гаргаж өгсөн боловч уг итгэмжлэлд иргэн Э.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр хавсаргасан байгааг шүүх анхаараагүй, зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх  эргэлзээтэй болсон гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2., 64.3-т заасан итгэмжлэлийн хэлбэр, агуулга, хүчин төгөлдөр байх шаардлагад дээрх байдал хэрхэн нийцэж байгаа талаар шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

2.3.Гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн, зохигчдод эрх үүргийг тайлбарлан таниулаагүй, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг хүргүүлээгүйгээс мэтгэлцэх эрхээр хангагдаагүй байх нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэнэ.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу талуудын санаачилгаар явагдах боловч уг маргаантай хэргийг хянан шийдвэрлэх гэж буй шүүгч, хэргийн оролцогчдыг эрх, үүргээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжоор хангахын тулд хуульд заасан дараах ажиллагааг явуулна.  Үүнд;

 - Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгчид мөн гардуулах ,

 - хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлан таниулах,

 - хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах,

-хуулийн 76, 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг товлож хуралдаан хэзээ хаана болохыг хэргийн оролцогчдод мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эдгээр ажиллагааг хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч заавал хийх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг үүсгэсний дараа шүүгч хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчид хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хуулийн 67.1.1-д заасны дагуу тайлбарлан өгнө. Эрх, үүрэг тайлбарлах өгөх гэдэг нь хэргийн оролцогчид хуулийн хүрээнд ямар эрхтэй, ямар үүрэгтэйг нь тэдэнд мэдүүлэх гэсэн ойлголт юм.

Шүүгч энэхүү ажиллагааг хэрхэн  үр дүнтэй явуулснаас шалтгаалан маргааны талаархи талуудын мэтгэлцээн хуульд заасны дагуу явагдах, хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт бүрдүүлж цуглуулах, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхээс хэргийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно” гэж, хуулийн 25.1.2-т хэргийн оролцогч “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид өөрсдөө хэргийн материалтай хэдэн ч удаа танилцахыг хориглоогүй боловч шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалыг тэдэнд танилцуулах нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Иймд шүүгч шүүх хуралдааныг товлосны дараа хуралдаан болохоос өмнө боломжит хугацаанд хэргийн материал танилцуулна. Харин шүүх хуралдаан болох өдөр, эсхүл өмнөх өдөр танилцуулж байгаа нь зохигчдын мэтгэлцэх эрхээр бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүйг анхаарах нь зүйтэй.

 

Түүнчлэн хуулийн 76, 77 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх хуралдааны товыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ингэхдээ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтлах ба энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хуралдааны тов мэдэгдээгүй гэж үзнэ.

 

Шүүгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх зэрэг хуульд заасан зайлшгүй гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхдээ тухайн хэргийн оролцогч болох этгээдэд өөрт нь эсхүл тэднээс хуулийн дагуу итгэмжлэл олгосон этгээдэд хандана. Энэхүү ажиллагааг хийгдээгүйгээс шийдвэр, магадлал хүчингүй болж буй нь тухайн шүүгчийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой гэж үзнэ.

 

Нэхэмжлэл гаргасан үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийг өөрчлөх ихэсгэх багасгах, татгалзах нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарна. Харин тухайн хэрэгт хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариу тайлбар, татгалзал нотолгоогоо гаргах  үүрэгтэй.

 

Судалгаанаас үзэхэд шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж хэргийг шийдвэрлэснээсхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим алдагдаж, улмаар хэргийн оролцогчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 26 дугаар зүйл, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасан эрх зөрчигдсөн байна.

 

Жишээ нь:Сум дундын 7 дугаар шүүхийн2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1197 дугаар шийдвэрээр“ДМ"ХХК-с зээлийн төлбөр гаргуулах тухай “Х” банкны нэхэмжлэлийг хангасан, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр магадлалааршийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хяналтын шатны шүүх:шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэл гардуулсан өдөр хэргийн баримтыг танилцуулсан, ...хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хэзээ, хэрхэн мэдэгдсэн нь тодорхойгүй гэсэн  дүгнэлт хийжээ.

 

2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдах бөгөөд аливаа маргаан, түүнийг шүүхээр шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдах ёстой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар өөрт нь үүрэг болгосон ажиллагаанаас бусдыг хэргийн оролцогчдын хүсэлтээр хуульд нийцүүлэн явуулах бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачилгаараа оролцох нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй.

 

Маргааны үйл явц талуудын санаачилгаар явагдах боловч энэхүү ажиллагаа нь хуулиар тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэхэд шүүгч хяналт тавьж, талууд шүүхийн өмнөэрх тэгш байх эрхийг хангаж, маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй.

 

Нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах түүнийг үнэлэх талаарх хуульд заасан журам зөрчсөн, хэргийн оролцогчдын нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40, 38.6, З8.9, 44, 47, 48 дугаар зүйлд заасныг зөрчсөнөөс 36 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Дээрх төрлийн алдаа зөрчлийг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргээс түүвэрлэн дурдвал:

 

а.нотлох баримт үнэлэх талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн буюу хэрэгт авагдаагүй, байхгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь тодорхой бус, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй, нотлох баримтын хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

Жишээ нь: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5877 дугаар шийдвэрээр түрээсийн гэрээний үүрэгт 25.390.466 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийгхэрэгсэхгүй болгосон, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 240 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Хяналтын шатны шүүх:шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх хэрэгт авагдаагүйбаримтад үндэслэн шийдвэр гаргасан...” гэсэн дүгнэжээ.

 

б.нотлох баримт цуглуулах журам зөрчсөн, нотлох баримт гаргуулах талаар зохигчдын хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан,

 

Жишээ нь: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр:“ЭОНН”-аас 891.400 төгрөг гаргуулсан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 521 дүгээр магадлалааршийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Хяналтын шатны шүүх: Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.Учир нь: анхан шатны шүүх “шинжээч томилуулж, үнэлгээ хийлгүүлэх” тухай хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан “шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх” үүргээ биелүүлээгүй гэжээ. мөн нотлох баримт бүрдүүлэх талаарх хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзжээ.

 

в. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт ирүүлэхийг холбогдох байгууллагад даалгасан захирамж гаргасан боловч уг захирамжийн заалт биелэгдээгүй, захирамжид заасан баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн, бичмэл нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байхад уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.

 

Жишээ нь:Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2015/02764 дүгээр шийдвэрээрБ.Э-гээс зээлийн гэрээний үүрэгт 29.560.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 906 дугаар магадлалааршийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хяналтын шатны шүүх:шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа “нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг талууд эхээр нь шүүхэд гаргаж өгөөгүй, гэрээний эх хувь дээр хүү, алдангийн талаар заалт байгаагүй гэх хариуцагчийн тайлбарыг гэрч үгүйсгээгүй байхад шүүх энэ талаарх дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй...” гэжээ. 

 

2.5. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр, магадлал хүчингүй болох үндэслэл болжээ.

 

Жишээ нь:Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр Б.Б-с 480.825 төгрөг гаргуулан Д.Т-д олгосон, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хяналтын шатны шүүх:анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, шаардах эрх, маргааныг зохицуулсан хэм хэмжээ, түүнээс гарах эрх зүйн үр дагаварт нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.6 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахын тулд дор дурдсан зүйлийг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Гэм хорыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр хуульд заасан байхад шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Жишээ нь:Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 745 дугаар шийдвэрээр: Д.Б-с барааны үнэ 1.450.000 төгрөг гаргуулан Э.А-д олгосон, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 146 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан.

 

Хяналтын шатны шүүх:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлд заагдаагүй хэрэг маргааныг анхан шатны шүүгч дангаар шийдвэрлэсэн, энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан зүйлүүд бүрэн тусгагдаагүйгээс хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдаанд оролцогчийн санал  болгосноор 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хүсэлт гарсан тохиолдолд тэмдэглэлд өөрчлөлт оруулах асуудал нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжинэ.

 

                                            Иргэний хэргийн танхим