УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

ЦАГДААГИИН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ

ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

2005 оны 5 дугаар                                                                                                 Дугаар 358, 234, А/83                                                                             Улаанбаатар

сарын  26-ны өдөр                                                                                                                                                                                                                     хот                                             

 

Заавар батлах тухай

 

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 69 дүгээр зүйлийн 69.5.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийи 6 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАН ТУШААХ НЬ:

 

1.  "Шүүхээр   ял    шийтгүүлсэн   хүмүүсийн   тоо   бүртгэлийг   хөтлөх, лавлагаа олгох заавар"-ыг батлан энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

2.  Зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллан Улсын Дээд шүүхийн Тамгын газар /Д.Эрдэнэчулуун/, Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газар /цагдаагийн хурандаа Ж.Сайнжаргал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газар /хурандаа Б.Цогтбаяр/-т жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулж байхыг үүрэг болгосугай.

 

3.  Энэ  тушаал  батлагдсантай   холбогдуулан   Цагдаагийн  ерөнхий газрын даргын 2001 оны 326 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН           ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ                       ШҮҮХИЙН ШИЙДВЭР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ                   ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ

                                                            ГЕНЕРАЛ                                                ГАЗРЫН ДАРГА

  Ч.ГАНБАТ                            Д.САНДАГ-ОЧИР                                                ХУРАНДАА                          Ж.ЧОЙЖАНЦАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 358 тоот

захирамж, Цагдаагийн    ерөнхий    газрын     дарга,

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийи газрын

  даргын хамтарсан 234, А/83 тушаалын хавсралт

 

 

ШҮҮХЭЭР ЯЛ   ШИЙТГҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН  ТОО

БҮРТГЭЛИЙГ ХӨТЛӨХ, ЛАВЛАГАА ОЛГОХ ЗААВАР

 

Нэг: Нийтлэг үндэслэл

 

1. Монгол улсын нутаг дэвсгэрт шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо бүртгэлийг  хөтлөх,   эрүүгийн  цагдаа,  хэрэг  бүртгэгч,   мөрдөн  байцаагч,   шүүгч, прокурор  нарт лавлагаа олгоход Улсын дээд шүүхийн  ерөнхии  шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1995 оны хамтарсан журам болон энэ зааврыг удирдлага болгон мөрдөнө.

 

2.  Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн архив нь дараах сангаас бүрдэнэ. Үүнд:

 

•    Лавлагааны картын сан /ял шийтгэлийн тэмдэглэл/;

•    Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн хувийн хэргийн сан;

•    Компьютерийн мэдээллийн сан;

 

3. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн архивыг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв бүрдүүлж архивын сан байгуулна.

 

4.  Мэдээлэл, судалгааны төвийн ял шийтгэлийн сангийн эрхлэгч, архивч-бүртгэгч нар эрүүгийн цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтан, иргэд, аж ахуйн нэгж,   байгууллагад   шүүхээр   ял   шийтгүүлсэн   хүмүүсийн   талаарх  лавлагааны нууцлалыг чанд сахиж, үнэн зөв, бодитой мэдээллийг шуурхай өгөх үүрэгтэй.

 

5.   Компьютерийн   мэдээллийн   нууцлалын  зэрэгт  программ,   материалыг нууцлалын зэрэгт байлгаж, уг санд гадны хэрэглэгч нэвтрэх боломжгүй байхаар нууц түлхүүр, гаралтыг хэрэглэн ажиллана.

 

6.  Лавлагааны сангийн материалд өөрчлөлт оруулах, устгах, материалыг нөхөх,   зааварлах,   хуулбарлах   ажлыг   зөвхөн   Төвийн   даргын   зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

 

7. Архивын лавлагаатай холбогдсон гомдлыг Төвийн дарга тухай бүр нь хянаж шийдвэрлэнэ.

 

Хоёр; Архивын лавлагааны санг байгуулах

 

8.  Шүүхээр ял шийтгүүлсэн   хүмүүсийн хувийн хэрэг, Бүх шатны шүүхээс ирүүлж байгаа ял шийтгэлийн тэмдэглэл, Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ирүүлж байгаа "мэдэгдэх хуудас"-наас лавлагааны картын сан бүрдэнэ.

 

9.  Лавлагааны картын сангийн зориулалтын шүүгээний нүд болгоны гадна ял шийтгэлийн тэмдэглэл, картыг эрж олох, байршуулахад зориулж овог нэрийн товъёогийг галиглаж бичнэ.

 

10.   Лавлагааны картын санд шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн хувийн хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол, биеийн дэлгэрэнгүй анкет, зураг, засрал хүмүүжлийн тодорхойлолт, арван хурууны хээний дакто  карт,  шүүхийн  магадлал,    ял эдэлж байсан хугацааны хөдөлгөөнийг бичсэн 1 дүгээр карт болон бусад баримт, материал байна.

 

11.  Мэдээлэл, судалгааны төв нь шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн хувийн хэргийг хүлээн авмагц ял шийтгэлийн тэмдэглэлийг хувийг хэргээс авч нягтлан лавлагааны  санд  байршуулан  хувийн  хэрэг бүрт архивын  бүртгэлийн  дугаар олгож, уг дугаарын дэс дарааллаар ял шийтгэлийн архивын тавиурт байрлуулж 50 хавтас хувийн хэргийн хооронд бүртгэлийн дугаарыг хатуу цаасан дээр томоор бичиж тавина.

 

12.   Шүүхээр   ял   шийтгүүлсэн   хүмүүсийн   хувийн   хэрэг,   ял   шийтгэлийн тэмдэглэлийг Мэдээлэл, судалгааны төв компьютерт оруулан лавлагааны сан байгуулж, эрүүгийн цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад лавлагаа олгох, судалгаа хийхэд ашиглаж болно.

 

Гурав: Лавлагааны картын санг хетлех, баяжилт хийх

 

13.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, бүх шатны шүүхээс ирүүлсэн ял   шийтгүүлсэн  хүмүүсийн   ял   шийтгэлийн   тэмдэглэлийн   овог  нэрийг  цагаан толгойн үсгийн дараалалаар лавлагааны картын санд байршуулна.

 

14.  Хуурамч овог, нэрээр урьд ял шийтгүүлсэн хүмүүсийн ял шийтгэлийн тэмдэглэлийг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт, шүүхийн магадлалаар тогтоосон жинхэнэ овог нэрийг үндэслэн залруулж бичих ба буруу бичигдсэн картын хамт үдэж хавсарган байршуулна.

 

15. Ял шийтгэлийн тэмдэглэлд уг хүний жинхэнэ, зөв тогтоосон байцаалтаар түүний хэдийд, хуулийн ямар зүйл ангиар, ямар хугацаагаар, хаанахын шүүхээр шийтгэгдсэн, хэдийд,  ямар үндэслэлээр, хаанаас суллагдсан зэргийг үнэн зөв бичнэ.

 

16. Лавлагааны картын санд нэг хүний хэд, хэдэн ял шийтгэлийн карт байгаа нь овог  нэр,   биеийн  байцаалт,  бусад баримтаар байршуулж,  ял  шийтгэлийн тэмдэглэлийг нэгтгэж үднэ.

 

17.   Ялтны  хувийн  хэргийг  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  ерөнхий  газрын харьяа хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эрхлэн нээж, тухайн ялтныг суллагдах   хүртэлх      хөдөлгөөнийг   тэмдэглэн   судалгааны   картанд   өмнөх   ял шийтгэлийн   байдал,   хэзээ,   хаанахын   шүүхийн   хэддүгээр   шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар ямар хэргийн учир шийтггэдсэн болох, хэзээ, ямар үндэслэлээр, хаанаас суллагдсан болохыг тодорхой бичиж, хувийн хэрэгт холбогдох  баяжилтыг  хийсний  дараа  суллагдсан  ялтны  материалыг  Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх   ерөнхий   газар   нь   Цагдаагийн   ерөнхий   газрын   Мэдээлэл, судалгааны төвд 45 хоногийн дотор хүргүүлнэ.

 

18.  Анхан шатны / сум буюу сум дундын, дүүргийн / шүүх ял шийтгүүлсэн хүмүүсийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор   ял   шийтгэлийн   тэмдэглэлийг   Цагдаагийн   ерөнхий   газрын   Мэдээлэл, судалгааны төвд хүргүүлнэ. Давж заалдах болон хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол / магадлал / -дахь ял шийтгэлийн заалтад өөрчлөлт орсон тохиолдол бүрт хэргийг шүүх хуралдаанд илтгэж танилцуулсан Шүүгч   уг өөрчлөлтийн талаарх, тогтоолын заалтыг бүрэн тодорхой тусгасан "Шүүхийн мэдэгдэх хуудас"-ыг хэргийг хэлэлцсэнээс хойш 7 хоногийн дотор бичиж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвд хүргүүлнэ.

 

 

 

19.   Эрүүгийн   цагдаа,   хэрэг  бүртгэх,   мөрдөн   байцаах,   шүүх,   прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн ял шийтгүүлсэн хүмүүсийн  хувийн  хэргээс  шаардлагатай  баримт,   материалыг хуулбарлан  өгч болно.

 

20.   Лавлагааны  картын  сангаас эрүүгийн  цагдаа,  хэрэг бүртгэх  мөрдөн байцаах,  шүүх,  прокурор,  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтан,   иргэд,   аж   ахуйн   нэгж,   байгууллагад   лавлагаа   гаргаж   өгөх   ба   ял шийтгэлийн тэмдэглэлийг лавлагааны картын санд буцаан байршуулна.

 

21.   Мэдээлэл,   судалгааны   төвийн   ял   шийтгэлийн  лавлагааны   сангийн эрхлэгч, архивч- бүртгэгч нар ял шийтгэлийн тэмдэглэлд бичигдсэн дутуу мэдээг нөхөх, хуучирч муудсан урагдсаныг хуулж бичих үүргийг хүлээнэ.

 

22.  Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн хувийн хэргийг дараах үндэслэлээр тусгаарлах асуудлыг Мэдээлэл, судалгааны төвийн дарга хянаж шийдвэрлэнэ. Үүнд:

 

а. Ял  шийтгэлтэйд  тооцогдох  хугацаа  өнгөрсөн,   шүүхээр  цагаатгагдсан тухай зохих баигууллагын тогтоол магадлал, мэдэгдэл

б. Ял эдэлж байхдаа болон хорихоос суллагдсаны дараа нас барсан, цаазаар авах ял шийтгэгдэж тогтоол гүйцэтгэсэн, урьд ял шийтгэгдсэн хүмүүс 70 нас хүрсэнийг нотлох баримт бичиг

 

23.   Энэ зааврын 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгайлан устгах материалыг     Цагдаагийн     ерөнхий     газрын     даргын     тушаалаар    тусгайлан томилогдсон комисс нэг бүрчлэн хянаж үзэж акт үйлдэж гүйцэтгэнэ.

 

Дөрөв: Лавлагаа өгөх

 

24.    Гэмт   хэрэг   үйлдсэн,   сэжигтнээр   албадан   саатуулагдсан,   цагдан хоригдсон, ял эдэлж байгаа болон хорих газраас суллагдсан хүмүүсийн урьд ял шийтгэгдсэн   эсэхийг  эрүүгийн   цагдаа,   хэрэг  бүртгэх,   мөрдөн   байцаах,   шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтан нарын хүсэлтийн дагуу лавлагааны картын сан болон ял шийтгэлийн архиваас шалгаж хариуг бичгээр өгнө.

 

25.   Ял   шийтгэлийн   архивын   лавлагааг   зөвхөн   эрүүгийн   цагдаа,   хэрэг бүртгэх,    мөрдөн    байцаах,    шүүх,    прокурор,    шүүхийн    шийдвэр    гүйцэтгэх байгууллагаас   ирүүлсэн   "Урьд   ял   шийтгэгдсэн   эсэхийг  шалгуулах   хуудас"-ыг үндэслэн "ЦЕГ шалгав", "ЦЕГ-ын эрүүгийн хэргийн картын санд ороогүй" бичиж, дардас дарж өгнө.

 

26.  Мэдээлэл, судалгааны төвийн ял шийтгэлийн архив, лавлагааны картын болон компьютерийн мэдээллийн сангаас лавлагаа хийсэн Мэдээлэл, судалгааны төвийн ял шийтгэлийн лавлагааны сангийн эрхлэгч, болон архивч- бүртгэгч нар "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-нд гарын үсэг зурж, он сар өдрийг бичиж тэмдэг дарж, баталгаажуулан дараах лавлагааг олгоно.

 

а.  Урьд шүүхээр ял шийтгүүлж байсан бол хэзээ, хаанахын шүүхийн хэддүгээр тогтоолоор, эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар ял шийтгэл хүлээж байсаныг;

б.   Урьд шүүхээр ял  шийтгүүлж ял  хойшлогдож  байсан  бол хэдийд, эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар ял шийтгэл хүлээж байсныг;

 

 

 

в.  Удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан хүний ял шийтгэлийг анх ял

шийтгүүлснээс эхлэн сүүлчийн шийтгэлийг хүртэл дэс дараалалаар нь;

г.   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулж байгаа хүнд холбогдох үдэслэлтэй баримт байгаа боловч биеийн байцаалтын болон зарим асуулт нь зөрүүтэй байвал гаргаж буй лавлагаанд энэ тухай үндэслэл бүхий тайлбар заавал хийж тэмдэглэнэ.

 

27.   Мэдээлэл,   судалгааны   төвийн   ял   шийтгэлийн   лавлагааны   сангийн эрхлэгч, архивч-бүртгэгч нар эрүүгийн цагдаа, хэрэг бүртгэх,  мөрдөн байцаах, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан лавлагааны хариуг "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-ны ард хөх өнгийн балаар гаргацтай товчлолгүй бичнэ.

 

28.   Лавлагааны  картын  санд байгаа  мэдээ баримтын үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байвал тухайн хүний хувийн хэрэгт байгаа таслан шийдвэрлэх тогтоол болон бусад баримт материалаас магадлана.

 

29.  Лавлагааны санд шалгагдаж байгаа хүний тухай мэдээ баримт байхгүй бол  "ЦЕГ-ын  эрүүгийн  хэргийн   картын  санд  ороогүй"  гэсэн  тэмдэг дарж,  ял шийтгэлийн архивын лавлагааны сангийн эрхлэгч, архивч-бүртгэгч нар гарын үсэг зурж шалгасан он сар өдрийг бичнэ.

 

30.  Манай улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэд, гадаад улсад гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн Монгол улсын   иргэний   талаарх   таслан   шийдвэрлэх   тогтоолыг   үндэслэж,   Мэдээлэл, судалгааны  төвийн ял  шийтгэлийн лавлагааны  сангийн эрхлэгч ял шийтгэлийн тэмдэглэлийг  нэг  хувь  бичиж,   павлагааны   картын  санд  "тусгай"  шургуулганд байршуулна.

 

31.  Лавлагааны үнэн зөв эсэхэд эрүүгийн цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага эргэлзээ  гарвал шүүхээр ял шийтгүүлээд суллагдсан   хүний   таслан   шийдвэрлэх   тогтоол,   магадлалыг   тухайн   шүүхээс гаргуулан авч болно.

 

32.   Эрүүгийн   цагдаа,   хэрэг  бүртгэх,   мөрдөн   байцаах,   шүүх,   прокурор, шүүхийн   шийдвэр   гүйцэтгэх   байгууллага,   тэдгээрийн   ажилтанаас   "Урьд   ял шийтгэгдсэн  эсэхийг  шалгах хуудас"-аар болон  албан  бичгээр  авч  байгаа ял шийтгэлийн лавлагааг үнэ төлбөргүй хийнэ.

 

33.  Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, мэдээлэл, судалгааны төвөөс шаардлагатай лавлагаа авах бол Архивын тухай Монгол улсын хуулийн 25 дугаар зүйлийн 4-т заасаныг үндэслэн Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу 500 төгрөгийн үйлчилгээний хөлс авч энэ төлбөрийг Цагдаагийн ерөнхий газрын төв аппаратын санхүүд тушаана.

 

34.   Ял  шийтгэгдсэн  эсэх  талаарх лавлагааг нийслэлд нэн даруй,  орон нутгаас факсаар болон үндсэн материалаар авч өдөртөө багтаан шалгаж хариуг өгнө.

 

Тав: Лавлагаа олгох ундэслэл

 

35.   Эрүүгийн   цагдаа,   хэрэг  бүртгэх,   мөрдөн   байцаах,   шүүх,   прокурор, шүүхийн    шийдвэр    гүйцэтгэх    байгууллага,    тэдгээрийн    ажилтан    "Урьд    ял шийтгэгдсэн  эсэхийг  шалгах  хуудас"-ыг  гаргацтай  бичиж хэсэг,  тасаг,  хэлтэс, газрын даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Энэ хуудасыг шалгуулах хүн тус бүр дээр дараах журмаар бичнэ.

 

а.    Овог нэрийг хэвлэлийн үсгээр дармалаар;

б.   Шалгуулж байгаа хүн хэд хэдэн овог нэртэй бол овог нэрс ба биеийн байцаалтын бусад мэдээллийг нэг бүрчлэн жагсааж;

в.   Урьд хаана, ямар ажил,  сургуулийг хэдээс хэдэн он хүртэл хийж, суралцаж байсаныг он дараалалаар;

г.    Урьд ял шийтгэгдэж байсан бол хэзээ, эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар хэдэн жил  ямар ял  шийтгэгдсэн,  хэзээ ямар үндэслэлээр суллагдсаныг

 

36.  Мэдээлэл, судалгааны төв аж ахуйн нэгж, албан байгууллагаас ирүүлсэн албан   бичиг,   иргэдийн   иргэний   үнэмлэхийг   үндэслэн   тухайн   иргэний   тухай архивын лавлагаа олгоно. Ингэхдээ Улсын Их Хурлаас 1995 онд баталсан "Хувь хүний нууцын тухай Монгол улсын хууль"-ийг чанд баримтлана.

 

37.   Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын хүсэлтээр ял шийтгэгдсэн эсэх  лавлагааг  гаргаж өгөхдөө  тухайн  иргэний  ялгүй  болох хугацаа дууссан, шүүхээр эдэлж буй ял нь цагаатгагдсан байвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54   дүгээр   зүйл   /хуучин/,   78   дугаар   зүйлийн   78.2   /шинэ/-ийг   үндэслэн    "Ял шийтгэлгүй"  гэсэн  лавлагаа  өгнө.  /Энэ  заалт эрүүгийн  цагдаа,  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгч байгаа лавлагаанд хамаарахгүй/

Зургаа: Хориглох зүйл

 

38.  Ял шийтгэгдсэн хүмүүсийн хувийн хэрэг, хорих болон хорихоос бусад төрлийн ял шийтгэгдсэн хүмүүсийн хувийн хэрэг, ял шийтгэлийн тэмдэглэлийг эрүүгийн цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага, тэдгээрийн ажилтан нарт өгөх, шилжүүлэхийг хориглоно.

 

39.  Лавлагааны картын сан, хувийн хэргийн сан, компьютерийн мэдээллийн сангийн    мэдээлэл,    материалын    нууцлалыг   бүрэн   хангаж,    Төвийн   даргын зөвшөөрөлгүйгээр ял шийтгэлийн архивын болон лавлагааны сангийн байранд гадны хүн оруулахыг хориглоно.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ                                  ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР                          ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР