МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН
ЗАХИРАМЖ, ТУШААЛ
2003 оны 04 дүгээр Дугаар 294, 74 Улаанбаатар
сарын 21-ний өдөр хот
Журам батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 75.4-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ нь:
1.“Шүүхийн хуягийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарт даалгасугай
3. Энэхүү захирамж, тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 2 сарын 15-ны өдрийн журам батлах тухай 44 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ