МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2000 оны 05 дугаар                                                                                       Дугаар 31                                                                      Улаанбаатар

сарын 04-ний  өдөр                                                                                                                                                                              хот

 

Улс төрийн хилс хэрэгт   хэлмэгдэгч, түүний гэр бүлийн

гишүүдэд нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэхэд

гарсан зарим зөрчлийн тухай

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулиар манай улсын нийт шүүхүүд 1998-2000 онд 8924 хэрэг шийдвэрлэсний дийлэнх хэргийг хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэсэн байна.

Гэвч зарим шүүх, шүүгч нар энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор баталсан дээрхи хуулийг хэрэгжүүлэх журам, Улсын Дээд шүүхийн 1998 оны 62 дугаар тогтоол, 1999 оны 242, 344 дугаар тогтоолоор баталсан энэ хуулийн тайлбар, Дээд шүүхийн зөвлөмжийг биөлүүлэхгүй байгаагаас нэг удаа олгогдох нөхөх олговрыг хэд хэдэн хүнд давхардуулан олгож улсыг хохирооход хүрсэн байна. Тухайлбал, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн:

1.   Санж овогтой Дашдоржийн нөхөх олговрыг Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Зовуд 1998 оны 1241 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Цолмонд 1 сая төгрөг олгосон бол Сухбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Байгальмаа 1998 оны 373 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д. Батнэрэнд давхардуулан мөн 1 сая төгрөг

2.   Хэлмэгдэгч Л.Гомбожавын нөхөх олговрыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч С.Энхжаргал 1998 оны 5 дугаар сарын 6-ны 296 дугаар шийдвэрээр 1 сая төгрөг гаргуулж Г.Доржсүрэнд 500000 төгрөг, Г.Отгонжаргалд 500000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байхад Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч С.Оюунчимэг 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 951 дүгээр шийдвэрээр Гомбожав овогтой Цэрэндаваад сая төгрөг,

3.   Хэлмэгдэгч Мормоны Дамдингийн нөхөх олговрыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч З.Энхтуяа 1/98 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 607 дугаар шийдвэрээр   Д.Рэгзэдмаад 1 сая төгрөг олгосон бол Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Л.Бүрэнжаргал   1998   оны   9   дугээр   сарын   22-ны   өдрийн   1086   дугаар   шийдвэрээр нэхэмжлэгч   Д.Дашдаваад   500000   төгрөг,   Д.Рэгзэдмаад   500000   төгрөг  давхардуулан олгосон байна.

4.   Хэлмэгдэгч  Ч.Лувсанчултэмийн нөхөх олговрыг Чингэлтэй дүүргийн  шүүхийн шүүгч Л.Бүрэнжаргал 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1114 тоот шийдвэрээр 1 сая төгрөг гаргуулан   Юмчин  овогтой   Цэрэнжавт  540,0  төгрөг,   Ю.Нэргүйд  310000  төгрөг, Ю.Сүндэвжамцад 150000 төгрөг тус тус олгож шийдвэрлэсэн байхад Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Жамбалсурэн 1999 оны 4 дүгээр сарын 28-ны 139 дүгээр шийдвэрээр    нэхэмжлэгч    Чойжив   овогтой   Ноов    100,0   төгрөг,    Ч.Хандаа,    Ч.Гүндээ, Ч.Алимцэцэг, Ч.Мөнхнасан, Ч.Жаргалсайхан нарт тус бүр 100000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

5. Хэлмэгдэгч Б.Нямын нөхөх олговрыг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч М.Баярсүрэн 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугээр шийдвэрээр Бавуудорж овогтой Дашдаваад 1,0 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байхад Хэнтий аймгийн сум дундын шүүхийн шүүгч Х.Оюунжаргал 1998 оны 711 дүгээр шийдвэрээр Д.Тамарад мөн 1,0 сая төгрөг олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Дээрх зөрчлийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд шүүх гэрчийг хууль сануулж асуухгүй, шүүх хуралд оролцуулахгүйгээр зөвхөн "иргэний тодорхойлолт" гэгчийг үндэслэх, нөхөх олговрыг авах эрхтэй хэд хэдэн этгээд байгаа тохиолдолд тэдний зөвшилцлийг урьдчилан авахгүй байх, нөхөх олговор авахаар нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн нэрсийн жагсаалт сонинд нийтлэгдээгуй, давхцал гарч багаа эсэхийг лавлалгүйгээр, хэрэгт авагдсан архивын лавлагаа зэрэг нотлох баримт зөрүүтэй байхад шалгалгүйгээр шийдвэрлэж байгаагаас ихэнх алдаа гарсан байна.

Иймд нөхөх олговор олгох тухай иргэний хэргийг шийдвэрлэж байгаа шүүхийн пракгикт гарч буй алдаа зөрчлийг таслан зогсоох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Иргэний хэргийн Танхимын тэргүүн шүүгч Р.Жамъянчойжилд ДААЛГАХ нь:

1. Дээр дурьдсан иргэний хэргүүдийг тухайн шүүхүүдээс татан авч хянаад илэрсэн зөрчил дутагдлыг засуулахаар эсэргүүцэл бичиж хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх шүүхийн харъяалалыг тогтоож, хуульд нийцсэн шийдвэр гаргуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

Хоёр. Аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч нарт ДААЛГАХ нь:                           

1.   Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар шийдвэрлэж байгаа иргэний хэргүүдийг нэг бүрчлэн хянаж алдаа зөрчил илэрвэл засуулах, нэгдсэн зөв парктик тогтоох арга хэмжээ авах;

2.    Эсэргүүцэл  бичигдсэн  хэргүүдийг хяналтын  шатны  шүүхээр хуульд заасан хугацааны дотор хянан хэлэлцэж хууль зөрчиж буруу шийдвэр гаргасан шүүгчид сахилгын хэрэг үүсгэн хянуулж, дээрх иргэний хэргийг хэрхэн эцэслэн шийдвэрлэсэн тухай хариуг Дэзд  шүүхэд  ирүүлэхийг Нийслэл,  Дархан-Уул,  Дундговь,  Хэнтий  аймгийн  шүүхийн ерөнхий шүүгч нарт даалгасугай.

  1. Энэ  захирамжийг нийт шүүгч нарт танилцуулсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ч.ГАНБАТ