МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
2006 оны 03 дугаар Дугаар 15 Улаанбаатар
сарын 20-ны өдөр хот
УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 36 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Улсын хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
1. Улсын хилийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “…Хилийн суман харуулд алба хааж байгаа офицер, ахлагч хүнсний хангамж үнэгүй эдэлнэ” гэсний дагуу эдгээр офицер, ахлагчдад Засгийн газрын тогтоолын дагуу олгогдож байгаа хүнсний хангамж нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан <<…офицер, ахлагч нь байлдааны жижүүрлэлт хийх, харуул, манаанд гарах, хээрийн сургууль, дадлага хийх үедээ хүнсний хангамж … эдлэх эрхтэй>> гэсэн зохицуулалтаар олгогдох хүнсний хангамжтай тухайн этгээдийн хувьд (хилийн суман харуулд алба хааж буй офицер, ахлагчид) давхардаагүй гэж үзсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ