ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр                                                     /Баасан гараг/

Зар Илтгэгч Тойм
1

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар магадлалтай Ц.Баатаржавт холбогдох 201620000087 дугаартай 2 хавтас хэргийг  Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын  гаргасан эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 хэсэг/             

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
2

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар магадлалтай Ш.Сосорбарамд холбогдох 201703000009 дугаартай 2 хавтас хэргийг  шүүгдэгчийн өмгөөлөгч М.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 /                        

Баттогоогийн Цогт Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
3

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар магадлалтай М.Нандин-Эрдэнэ, Р.Наран-Өлзий, Д.Сүхбаатар, Г.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох 201710000086 дугаартай 2 хавтас хэргийг  шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулууны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2/                        

Баттогоогийн Цогт Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 93 дугаар магадлалтай Ж.Амараад холбогдох 201614000403 дугаартай 3 хавтас хэргийг   шүүгдэгч Ж.Амараа, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2/                        

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
5

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 712 дугаар магадлалтай Б.Туваанжавд холбогдох 201725012170 дугаартай 1 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /     

Чагдаагийн Хосбаяр Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
6

 Сэлэнгэ аймгийн мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 524 дүгээр шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн  ХМ/01 дүгээр магадлалтай Ц.Мөнх-Очирт холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны өмгөөлөгч Х.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадмарага /Лавлах утас: 62263409/