ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ.

 

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 04 сарын 10-ны өдөр                                                                     /Даваа гараг/

Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00

Зар Илтгэгч Тойм
1

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар магадлалтай Н.Сүхбаатарт холбогдох 201625030466 дугаартай 2 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар болон түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.15/      

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар магадлалтай Н.Батболд, Д.Галбадрах, Б.Тулга нарт холбогдох 201414000597 дугаартай 6 хавтас хэргийг шүүгдэгч Д.Галбадрахын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 107.2/

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар магадлалтай Э.Өнөболдод холбогдох 201616000077 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, Ц.Баярмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/

Дамдины Ганзориг Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
4

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар магадлалтай Н.Хишигмаад холбогдох 201614000096 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч Н.Хишигмаа болон түүний өмгөөлөгч С.Төмөрчулуун, Б.Долгорсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3/

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн

бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/