ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

 

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 02 сарын 06-ны өдөр                                                                     /Даваа гараг/

Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00

Зар Илтгэгч Тойм
1

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар магадлалтай Б.Даваатогтох, А.Төржаргал нарт холбогдох 201503000538 дугаартай 4 хавтас хэргийг шүүгдэгч А.Төржаргалын өмгөөлөгч Ц.Гэнэндулам, хохирогч Э.Урандөш болон түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4/                                              

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр магадлалтай У.Дашням, Д.Дашжүгдэр, Х.Отгонзаяа, Т.Баярсайхан нарт холбогдох 201620000193 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч Д.Дашжүгдэр болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч У.Дашнямын өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1/

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолтой Т.Отгонцэцэгт холбогдох 201625021214 дугаартай 2 хавтас хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаярын бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн
4

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой Б.Оюунтуяад холбогдох 201626021299 дугаартай 1 хавтас хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Алтангэрэл, О.Багшбаяр нарын бичсэн дүгнэлтийг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/

Дамдины Ганзориг Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн

            Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн

бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/