ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

 

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 01 сарын 25-ны өдөр                                                                     /Лхагва гараг/

Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00

Зар Илтгэгч Тойм
1

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 774 дүгээр магадлалтай Э.Отгонболд, А.Нарангарав, Г.Очирчулуун, Х.Мөнхтуул, Б.Түвшинтөгс нарт холбогдох 201625012732 дугаартай 3 хавтас хэргийг шүүгдэгч А.Нарангарав, Э.Отгонболд болон түүний өмгөөлөгч Б.Энхзаяа, Ж.Батбаяр нарын гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2/                                              

Дамдины Ганзориг Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалтай П.Баярболдод холбогдох 201614000162 дугаартай 2 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 745 дугаар магадлалтай Э.Батхүүд холбогдох 201501000051 дугаартай 9 хавтас хэргийг шүүгдэгч Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.3.4/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17/А дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 49 дүгээр магадлалтай Х.Сонинд холбогдох 201621010010 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч Х.Сонин түүний өмгөөлөгч Б.Батсүх, Ж.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэн. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1/

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн

 

            Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн

бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/