ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

 

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2017 оны 01 сарын 20-ны өдөр                                                                     /Баасан гараг/

Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00

Зар Илтгэгч Тойм
1

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 744 дүгээр магадлалтай Г.Идэрбаярт холбогдох 201625011041 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч Г.Идэрбаяр болон түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Л.Бурмаа нарын гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/                                              

Батаагийн Батцэрэн Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
2

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 743 дугаар магадлалтай П.Баярсайханд холбогдох 201501070333 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Тэгшмандалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/

Чагдаагийн Хосбаяр Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
3

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр магадлалтай Т.Оюунжаргалд холбогдох 201610000185 дугаартай 1 хавтас хэргийг шүүгдэгч Т.Оюунжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1/        

Дамдины Ганзориг Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 742 дугаар магадлалтай Б.Өлзийсайханд холбогдох 201525022064 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэн. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/          

Дамдины Ганзориг Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн

бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/