ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД

2016 оны 12 сарын 19-ний өдөр                                                                     /Даваа гараг/

Шүүх хуралдаан эхлэх цаг 09:00

Зар Илтгэгч Тойм
1

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 41А дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 696 дугаар магадлалтай Х.Алтангэрэлд холбогдох 201526021679 дугаартай 3 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181.3/                                              

Баттогоогийн Цогт Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны 707 дугаар магадлалтай П.Болдбаатарт холбогдох 2016260110050 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/                                               

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Оюунтуяад холбогдох 201626021299 дугаартай 1 хавтас хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаярын бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Гомдлоосоо татгалзсан
4

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 715 дугаар магадлалтай А.Энхбаярт холбогдох 201626030592 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч А.Энхбаяр болон түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хохирогч Г.Нямсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4/

Дамдины Ганзориг Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
5

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр магадлалтай Л.Алтанцэцэгт холбогдох 201619000118 дугаартай 2 хавтас хэргийг шүүгдэгч Л.Алтанцэцэг болон түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, С.Сувдмаа нарын гаргасан гомдлыг  үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2/                                            

Чагдаагийн Хосбаяр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 61А дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалтай З.Сүхээд холбогдох 201516000297 дугаартай хавтас хэргийг шүүгдэгч З.Сүхээгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1/ 

Батаагийн Батцэрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

 

            Зар гаргасан: Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны нарийн

бичгийн дарга Т.Өлзийтүвшин /Лавлах утас: 62263409/