ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                  /Даваа гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Ц.Тэрбишийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 669 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Цэндийн Цогт Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилсөн
2

С.Шагдарсүрэн нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Чулууны Тунгалаг шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
3

“Хотгор Шанага” ХХК, иргэн Ч.Мөнгөнцэцэг, Э.Мөнхтуяа нарын гомдолтой, хуульч, өмгөөлөгч Г.Баттогтоход холбогдох, Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтээр

Цэндийн Цогт Хүсэлтийг хангаагүй
4

Монголросцвентмет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч Т.Заяахишиг, Ж.Эрдэнэтуул, Ш.Энхжаргал нарт холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Хүсэлтийг хангаагүй

Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Т.Даваажаргал  www.supremecourt.mn Утас: 261099