ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр                                                 /Даваа гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Э.Анужин, Д.Инжээ нарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 115/ШШ2020/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
2

“Лувсан данзан равжаа академи” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “Сүннаяд тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Дөрвөн уул ундрах” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Цэндийн Цогт Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон
3

М.Энхтуяа, Д.Билгээ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0627 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Чулууны Тунгалаг Магадлалд өөрчлөлт оруулсан
4

“Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0251 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтээр

Хөхийсүрэнгийн Батсүрэн Хүсэлтийг хангаагүй
5

“Багануур тохижилт” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Баярчимэг, Э.Болортуяа нарт холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0793 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 129 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлоор

Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон
6

Э.Гантогоо, Э.Баатарсүрэн, Л.Гүндэгмаа нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, гуравдагч этгээд, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Цэндийн Цогт Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
7

А.Алмагүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2020/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор

Хөхийсүрэнгийн Батсүрэн Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон

Шүүх хуралдааны зар гаргасан: Танхимын тэргүүний туслах О.Батсүх

 www.supremecourt.mn Утас: 261793