ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр                                                    /Баасан гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр магадлалтай, Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт холбогдох 2 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Хишигбаярын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 /

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн
2

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 103 дугаар магадлалтай, Б.Баярхүүд холбогдох 3 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Цэцэгсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1/

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 747 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1374 дүгээр магадлалтай, С.Батжаргал, Ц.Зоригтбаатар нарт холбогдох 3 хавтас хэргийг шүүгдэгч С.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2/

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгасан
4

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1458 дугаар магадлалтай, Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг оролцогчдоос гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2/

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэсэн

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Ч.Уранбилэг

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn