ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

 

2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр                                                  /Лхагва гараг/

 

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаар магадлалтай, Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох 37 хавтас хэргийг шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.Элдэв-Очирын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Цагаандарь нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
2

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар магадлалтай, Д.Дүүрэнжаргал, Г.Хүрэлсүх, Г.Очироо, “Харч-Өөл” ХХК нарт холбогдох 5 хавтас хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Ц.Мөнхтуул нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3/

Содномдаржаагийн Батдэлгэр Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
3

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 879 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.Одгэрэлд холбогдох 1 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 /

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон
4

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дүгээр магадлалтай, Н.Хонгорзулд холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1/

Болдын Амарбаясгалан Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
5

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 600 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар магадлалтай, Б.Нямсамбууд холбогдох 4 хавтас хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1/

Дамдины Эрдэнэбалсүрэн Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
6

Увс аймгийн Ардын шүүх таслах газрын 1934 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тогтоолтой, Б.Түгж, Х.Намрал, Д.Балоров нарт холбогдох цагаатгалын хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

Болдын Амарбаясгалан Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон
7

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлалтай, Ж.Бегзатад холбогдох 17 хавтас хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 3.1/

Баттогоогийн Цогт Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Э.Бадамдорж

 

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn