Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр                                                                                                                       /Даваа гараг/

     Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Магнайжавын дүгнэлттэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0625 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаар магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “Их-Эргэлт” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, М.Батсуурь, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ

Бямбаагийн Мөнхтуяа Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
2

“Ихбага баян шарга сан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0713 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 67 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, Б.Мөнхтуяа, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ

Бямбаагийн Мөнхтуяа Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн
3

“Эс Юу Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 696 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхтуяа, М.Батсуурь, Танхимын тэргүүн Ч.Тунгалаг, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ

Мишигийн Батсуурь Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
4

“Гацуурт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн  гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхтуяа, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Танхимынн тэргүүн Ч.Тунгалаг, шүүгч Ц.Цогт

Гочоогийн Банзрагч Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан
5

Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 989 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0207 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “Сүрлэг ордон” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр

Шүүх бүрэлдэхүүнд Танхимын тэргүүн Ч.Тунгалаг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ

Гочоогийн Банзрагч Шүүх хуралдаан хойшлогдсон
6

"Найман наран” ХХК-ийн гомдолтой, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Болортуяа, Т.Баярчимэг нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0674 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалтай зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд Танхимын тэргүүн Ч.Тунгалаг, шүүгч М.Батсуурь, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт

Мишигийн Батсуурь Магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон
7

“Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0677 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0006 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр

Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Цогт, Б.Мөнхтуяа, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ

Цэндийн Цогт Шүүх хуралдаан хойшлогдсон
8

Австралийн Холбооны Улсын иргэн Кириакос Николас Жорж Онгарезосын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0608 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүх бүрэлдэхүүнд Танхимын тэргүүн Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Х.Батсүрэн,  Ц.Цогт

             

Хөхийсүрэнгийн Батсүрэн Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан

  Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал

www.supremecourt.mn Утас: 261793

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед өргөдөл гомдол хүлээн авах:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхийн байранд нэвтрэх:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдаанд оролцох: