ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР

ХЭЛЭЛЦЭХ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ

 

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр                                                  /Лхагва гараг/

 

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ж.Мөнхгалын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, шүүгдэгч Ү.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Т.Туул, шүүгдэгч О.Бямбажав, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүгдэгч О.Бархасбадь, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нар тус тус хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хаалттай хянан хэлэлцэнэ.

/ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1/

Содномдаржаагийн Батдэлгэр Магадлалыг хүчингүй болгож, тогтоолд өөрчлөлт оруулсан
2

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, Б.Баярмагнай, Б.Доржзовд нарт холбогдох 12 хавтас хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ.

 

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4, 21.11 дүгээр зүйлийн 1

Болдын Амарбаясгалан Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан
3

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 859 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, Д.Баянцагаанд холбогдох 2 хавтас хэргийг прокуорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1/

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон
4

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр магадлалтай, С.Марал-Эрдэнэд холбогдох 1 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1/

Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ Магадлалд өөрчлөлт оруулсан

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Э.Бадамдорж

 

Утас: 261093 Вэб сайт: www.supremecourt.mn