Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр                                                                                              /Лхагва  гараг/

Эхлэх: 09:00 цаг

Зар Илтгэгч Тойм
1

Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 111/ШШ2020/0016 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 535 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Дашдоржийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
2

С.Ганхүүгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2020/0417 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 530 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Хөхийсүрэнгийн Батсүрэн Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
3

С.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0297 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Хөхийсүрэнгийн Батсүрэн Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
4

“Даш кредит ББСБ” ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Б.Номинчулуунд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0473 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 527 дугаар магадлалтай зөрчлийн хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
5

“Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2020/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
6

Х.Досжаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус  холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 110/ШШ2020/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
7

Э.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 112/ШШ2020/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 487 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
8

П.Раднаабазарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0407 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Бямбаагийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
9

“Магнай трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 504 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Мишигийн Батсуурь Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
10

“Төгс тэмүүлэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0441 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 525 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор 

Мишигийн Батсуурь Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
11

Г.Батхуягийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлалтай захиргааны хэргийг гуравдагч этгээдүүд болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Гочоогийн Банзрагч Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
12

Т.Эрдэнэчулуун, Ц.Эрдэнэцэцэг, Г.Рэнцэнжүгдэр, Б.Есүлэн нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0352 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан гомдлоор

Гочоогийн Банзрагч Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
13

/ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ГАРСАН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛДААН/

Б.Батзолбоогийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад холбогдох, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 607 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Дашдоржийн Мөнхтуяа Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
14

“Алтайголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 619 дүгээр захирамжийг хариуцагчийн гаргасан гомдлоор

Мишигийн Батсуурь Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.
15

“Эхлэл ургац” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 604 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Хөхийсүрэнгийн Батсүрэн Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж байгааг мэдэгдье.

Зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал www.supremecourt.mn Утас: 62263128, 261698

 

 

Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

-Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА, БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан МЯГМАР, ПҮРЭВ гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА, ЛХАГВА гаригт тус бүр хоёр удаа явагдана.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

       а. Шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийнэ.

       б. Танхим /биечлэн/-д шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчид амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд 1.5-2.0 метр хоорондын зай баримтлан шүүх хуралдааны ажиллагааг явуулна. Дараагийн шүүх хурал эхлэхээс өмнө танхимд заавал ариутгал хийсэн байна.

-Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгч болон хэргийн оролцогчид амны хаалт, өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэл тогтмол хэрэглэнэ.

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

-Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА гаригт тус тус нэг удаа явагдана.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

       а. Хэргийн оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд Zoom, Skype зэрэг технологи ашиглан өөрийн байгаа газраас шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжийг Тамгын газар хангана. Энэ тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдсэн буюу мэдэх боломжийг Тамгын газар зохион байгуулсан байна. Хэргийн оролцогч нь технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаална.

       б. а-д зааснаар шүүх хуралдааныг явуулах бололцоо бүрдээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн эзгүйд явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон техник, үйлчилгээний ажилтнууд амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд хоорондын зай 1.5 метрээс багагүй байна.

       в. Төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй эсхүл, хаалттай хэргийн шүүх хуралдааны ажиллагаанд А хэсэг хамаарахгүй бөгөөд тухай бүрт шүүх бүрэлдэхүүнээс өгсөн чиглэлийн дагуу Тамгын газар зохион байгуулалтыг хангаж ажиллана.

-Шүүх хуралдаан бүрийн дараа танхимд зохих цэвэрлэгээ, ариутгал хийх бөгөөд Шүүхийн дотоод ажил болон Шүүх хуралдааны аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан шүүх хуралдааны танхимд ажилласан шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, техникийн болон үйлчилгээний ажилтнуудын мэдээллийг хөтөлж, түүнтэй Штаб өдөр бүр танилцаж ажиллана.

Шүүхийн байранд нэвтрэх, үйлчилгээ авахад баримтлах журам

-Шүүх хуралдааны ажиллагаанд биечлэн оролцох, мөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрлийг Штабын дарга, эсхүл Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн Штаб дахь төлөөлөгчийн зөвшөөрлөөр олгоно.

-Дээрх дурдсан этгээд шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ шүүх хуралдаан болохоос, мөн хэргийн материалтай танилцахаар шүүхэд ирэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар шүүхэд мэдэгдэнэ.

       а. info@supremecourt.mn и-мэйл хаягаар,

       б. Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утсаар

Шүүхийн байранд нэвтрэх иргэдийн үүрэг

-Асуумж бөглөх; биеийн халуун хэмжүүлэх; гадуур хувцсаа уут /задлаагүй байх/-нд хийж өлгүүрт өгөх; амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх; шүүх хуралдааны хүлээлгийн танхимд байх үед биеийн халуун дахин хэмжүүлэх; шүүхийн байрнаас гарахдаа хувцасны уутаа хогийн саванд хийх;

- хэргийн материалтай танилцах бол А/-д зааснаас гадна халад, эмнэлгийн малгай заавал өмссөн байх;

-Шүүх хуралдааны болон хүлээлгийн танхимд доорх зааврыг баримтална.

       а. танхимд орох, гарах үедээ бие биедээ шүргэлцэхгүй байх, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай баримтлах;

       б. танхимд суух суудал хооронд 1.5-2.0 метрийн зай барих буюу зөвхөн тэмдэглэсэн суудалд суух;

       в. шүүх хуралдааны танхимын суудалд суухдаа гар ариутгагч заавал хэрэглэх;

-Шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хэн бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хувийн сахилга баттай байх ёстой.